З.ЭНХБОЛДЫН ХӨРӨГ ЗУРГИЙГ ТӨРИЙН ОРДОНД БАЙРЛУУЛЛАА


Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр (2017.05.23) 2012-2016 онд УИХ-ын даргаар ажилласан З.Энхболдын хөрөг зургийг байрлуулав.

Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж, Д.Мурат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, хөргийг бүтээсэн зураач Т.Чингис нар оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ "1914-1919 онд Сайн ноён хан Т.Намнансүрэн Монгол Улсын Дээд хурлын даргаар ажилласан тэр цагаас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэн гэж үздэг. Үүнээс хойшхи УИХ-ын арав дахь даргаар томилогдон ажилласан хүн нь З.Энхболд та юм. Өнөөдөр таны төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Таньд УИХ-ын нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайхныг хүсье.

Монгол Улсаа хөгжүүлэх үйл хэрэгт эв саналаа нэгтгэх, хамтран ажиллах чухал цаг үе тохиож байна. Таныг хариуцлагатай, шударга төрийг цогцлоон бэхжүүлэх үйлсэд цаашид ч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна" гэлээ

Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 10 дахь дарга З.Энхболдод дурсгалын зүйл гардуулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18