АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэлээ

Н.Мижидмаа
2021/06/25

Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг  2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, Улсын Их Хурал тогтоол баталсан билээ. Дөнгөж сая У.Хүрэлсүх тамгаа гардаж, тангарагаа өргөсөн билээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэжээ.


ЦАГААН ОРДОН

ВАШИНГТОН

2021 оны 6 дугаар сарын 23

 Монгол Улсын сонгогдох Ерөнхийлөгч

Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Танаа

Улаанбаатар хот

 Хүндэт сонгогдох Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын [зургаа дахь] Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд баяр хүргэе. КОВИД-19 цар тахлын үеэр Монгол Улс ардчилсан үйл явцыг тууштай дэмжиж байгаа нь бүс нутаг, дэлхий дахинд үлгэр жишээ болоод байна. КОВИД-19-ийг ялан дийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг томоохон сорилтуудыг ирэх сар, жилүүдэд даван туулах шаардлага манай хоёр улсад тулгарч байгаа бөгөөд эдгээр тулгамдсан асуудалд анхаарал хандуулан, Тантай хамтран ажиллах болсондоо миний бие баяртай байна.

Өнгөрсөн жилийн нөхцөл байдал амаргүй байсан ч манай хоёр улс стратегийн түншийн хувьд нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирлээ. Үүнд ирэх арван жилүүдэд Улаанбаатар хотын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах Мянганы Сорилтын Сангийн усны төсөл зэрэг түүхэн төслүүд орж байна.

Энэ завшааныг ашиглан Танд болон Монголын ард түмэнд дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлье. АНУ болон Монголын цэргүүд 18 жилийн турш Афганистан улсад мөр зэрэгцэн алба хаасан бөгөөд тус улс дахь ажиллагаа дуусгавар болж буй энэ үед бид хамтрагчийн хувьд үйл ажиллагаагаа өндөрлөж байна.

АНУ – Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 34 жил болсныг тэмдэглэхийн ялдамд хоёр улсын харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг харахад бахархалтай байна. Ирээдүйгээ харан, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан, Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд стратегийн түншлэлээ бэхжүүлэхдээ таатай байх болно.

 Хүндэтгэсэн, Ж.Р.Байден  

 

   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 9 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 10 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21