Өнөөдөр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөнө

Н.Мижидмаа
2021/06/25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг  2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, Улсын Их Хурал тогтоол баталсан билээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасан. Энэ дагуу Улсын Их Хурлын даргын 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн захирамжаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн.

Уг журамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байхаар, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар зохих бэлтгэлийг хангасан байхаар тусгажээ. Журамд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.

Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ. Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэхээр заажээ. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Сүхбаатарын талбайд явуулахаар тусгагдаад байсан ч цуцалсан юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуулын хамгаалалт дор байранд нь буцаан зарлахаар журмын төсөлд тусгасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сар шинийн сорилго барилдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
​Х.Чойбалсангийн мэндэлсний 131 жилий​н ой тохиож байна 9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нас баралтын тоо 13 болжээ 9 цагийн өмнө
Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хариуцлагыг чангатгах үүрэг өглөө 9 цагийн өмнө
Диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг залилуулжээ 10 цагийн өмнө
Л.Энхрийлэн Парисын их дуулгад дэд байр эзэллээ 13 цагийн өмнө
Танилц: Дэлхийн хамгийн өндөр тэмээ 3.06 метр 14 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна 14 цагийн өмнө
Цогтцэций суманд газар хөдөлжээ Өчигдөр
Өсвөрийн тамирчид хөлбөмбөгийн цомын тэмцээнд амжилттай оролцлоо Өчигдөр
Мод, модон материалын тээвэрлэлт, гарал үүслийн мэдээллийг цахимаар олгоно Өчигдөр
И-Март 00:00 цаг хүртэл ажиллана Өчигдөр
Гэр хорооллын 800 өрхийг цэвэр эрчим хүчээр хангана Өчигдөр
Хяналт шалгалтаар 4617 зөрчил илрүүлжээ Өчигдөр
Өнөөдөр -12 градус хүйтэн Өчигдөр
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/02/06
Ардын жүжигчин Э.Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртлээ 2026/02/06
Ирээдүйн эрүүл иргэнийг өнөөдрөөс бэлтгэж байна 2026/02/06
СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна. 2026/02/06
Нуур, гол мөрний мөсний даац бэхжээгүй байна 2026/02/06