Халдварт өртсөн жирэмсэн эхчүүдэд “Амин дэмийн багц” хүргүүлсэн гэв

Н.Мижидмаа
2021/06/24

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараар өвдсөн 1600 гаруй жирэмсэн эхэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүлж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний II төвд хэвтэн эмчлүүлж байгаа 382 жирэмсэн эхэд “Амин дэмийн багц”-ыг хүлээлгэн өглөө.  Бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа жирэмсэн эхчүүдэд тухайн эмнэлгийн эмч, ажилтнуудаар дамжуулан “Амин дэмийн багц”-ыг хүргүүлж байгаа юм.

 Мөн тус багцад жирэмсэн эхчүүдийн дархлаа дэмжих бүтээгдэхүүн болон витамин, чацаргана, маскнаас гадна Хотын дарга Д.Сумъяабазар ил захидал бичин илгээж байгаа юм.

 Тус ил захидалд эх, үрийн эрүүл мэндийг хамгаалах үйлс бол бид бүгдийн хувьд эн тэргүүний зорилго хэмээгээд Улаанбаатар хотын удирдлагын баг, нийт албан хаагчид, Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн, эмч эмнэлгийн ажилтнууд жирэмсэн эхчүүд бүрийн төлөө, хэвлийд нь өсөн бойжиж буй үр хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж буйгаа илэрхийлжээ.

 Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний II төвд өнөөдрийн байдлаар 930 ор дэлгэсэн байгаа бөгөөд нэмэлтээр 100 ор дэлгэхээр бэлтгэж байгаа талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ.

 Харин Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний II төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэг “Манай төвд коронавирусийн халдвар авсан 382 жирэмсэн эх эмчлүүлж байна. Жирэмсэн эхчүүд дархлаа сул байдаг учраас халдвар аваад хурдан хүндэрч байна. Ийм үед Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар жирэмсэн эхчүүдийн маань дархлааг дэмжих, сэтгэлийг нь өргөх “Амин дэмийн багц”-ыг хүргүүлж байгаад баяртай байна” гэлээ.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 9 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 10 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 11 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 12 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 12 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21