У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ хэрхэн чөлөөлөгдөх вэ

Л.Бямбажав
2021/06/24

МАН-аас зургаа дахь Ерөнхийлөгчөөс сонгогдсон У.Хүрэлсүх маргааш /2021.06.25/ 11.40 цагт тангаргаа өргөнө. Тангараг өргөх ёслолоос өмнө тэрбээр намын Бага хурлаа 08.00 цагт хуралдуулж, намын даргын албан тушаалаа өгнө. 

МАН-ын дүрмийн 20.3.7-д намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно гэж заажээ. Хэрэв Бага хурлаас шинэ даргыг сонгохгүй бол томилогдох хүртэл нь  МАН-ын даргын эрх, үүргийг Ерөнхий нарийн дарга  хэрэгжүүлээд явах дүрэмтэй юм байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч гэсэн заалт  дүрэмд байхгүй аж. 

МАН-ын дүрэмд Ерөнхий сайд намын дарга байж болно гэсэн  мөн заалт бий. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын албан тушаалыг хаших боломжтой. Гэхдээ энэ нь яв цав хатуу заалт биш тул өөр хүн ч намын даргаар сонгогдох боломжтой юм. Л.Оюун-Эрдэнээс гадна ЕНБД-ын нэр хүчтэй яригдаж буй. Ямартай ч маргааш болох МАН-ын Бага хурлаар шинэ даргаа тодруулах уу эсвэл  МАН-ын даргын эрх, үүргийг Ерөнхий нарийн дарга хэрэгжүүлэх үү гэдэг нь одоогоор тодорхой бус байна. 

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ хэрхэн чөлөөлөгдөх вэ

Ийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч намын даргаа өгөх бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хэрхэн чөлөөлөгдөх вэ. Энэ тухай Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох талаар ингэж заажээ. 

10.1.Дараах тохиолдол гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:

10.1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;

10.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

10.1.3.хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;

10.1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

10.1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

10.1.6.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;

10.1.7.нас барсан.

10.2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 10.1.4, 10.1.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд энэ хуулийн 10.1.5-д заасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хуулийн 10.1.1, 10.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.

Энэ дагуу УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд түүнийг орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй хуулийн зохицуулалттай юм байна.  Харин түүний тойрогт нөхөн сонгууль явагдана. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр