Б.Энхбаяр:Ковидын хуулиа сунгахгүй бол төрийн албанд томилогдсон хүмүүс долдугаар сарын 01-нд чөлөөлөгдөнө

Н.Мижидмаа
2021/06/24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо болж байна. 

Хуралдаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдөр халдварын улмаас 479 иргэн амиа алдсан гэсэн харамсалтай мэдээгээр чуулган эхэлж байна. Нас барсан хүмүүсийн ар гэрт АН-ын бүлгийн зүгээс болон нийт гишүүдийнхээ өмнөөс эмгэнэл илэрхийлье. Өнөөдөр маш олон хүүхэд өнчирч, олон хүн аав ээжээ алдаж, жирэмсэн ээжүүд үхэлтэй тэмцэж байна. Коронагийн хууль үр дүнгээ өгсөнгүй. Та нар ах дүү хамаатан садангаа тавихын тулд ажлаа мэддэг олон хүнийг коронагийн хуулиар далимдуулж халсан. ЭМДС-аа цөлмөх гэж байгаагаа зогсоох ёстой. Өнөөдөр гэрээр эмчлүүлж буй иргэдийнхээ эм, эмчилгээний мөнгийг энэ сангаас олгомоор байна.

Шадар сайд С.Амарсайхан: Хүний эрхийг зөрчиж байгаа мэт ийм асуудал зарим гишүүд ярьж болохгүй. Энэ бол туйлын буруу. НҮБ-аас гаргаж буй журмын дагуу манай улсын эрүүл мэндийн салбар ажиллаж байна. Хаана, хэний ч өмнө яаж ч хичээсэн байх хэмжээний цар тахал дунд бид амьдарч байна. Цар тахлын хуулийг сунгахгүй бол иргэдийнхээ амь насыг аврахгүй гэж хэлсэнтэй ялгаагүй ийм зүйл бий болчихоод байна.

ЭМ-ийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбар цар тахлын үед бүх чадлаараа ажиллаж байна. Дан ганц өрхийн эмнэлэг гэлтгүй нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатлал гээд бүх шатанд ажиллаж байна. ЭМ-ийн салбараас маш олон ажлын хэсэг гарсан. Үүний нэг нь эмнэлзүйн баг байгаа. Тэд 24 цагаар ажиллаж байна. Ялангуяа өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өдрийн тарифт эмчилгээний санхүүжилтийг 70 мянган төгрөг байсныг нэмэгдүүлж 160 мянга болгож өөрчилж байна. Үүнд өрхийн эмнэлгийн эмч нарын бүх урсгал зардал шингэсэн. Цар тахал гэдгийг эрхэм гишүүд минь та бүхэн ойлгох хэрэгтэй. Манай улсад дельта вирус, хоруу чанартайгаар маш хурдацтай тархаж байна.  

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ковидын хуулийг сунгахын цаад учир бол төрийн албанд маш олон хүн томилсон. Хуулийн үр дүнд баахан түр даргатай болсон. Сунгахгүй бол энэ хүмүүс долдугаар сарын 01-нд чөлөөлөгдөнө. Өнгөрсөн хугацаанд хэдэн хүн шалгалт өгөхгүй түр томилогдсон юм бэ. 

Шадар сайд С.Амарсайхан: Хэдэн хүнийг ажилд томилох гээд байгаа зүйл биш. Цар тахалтай тэмцэхэд аливаа саадыг арилгаж, хүндрэлтэй нөхцөл байдлыг зохицуулахад л гээд байгаа юм. Хүн томилох нь тусдаа асуудал.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИТХ-ын дарга А.Баярын урилгаар Сөүл хотын ИТХ-ын дарга айлчлал хийж байна 13 цагийн өмнө
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 17 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 18 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 19 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 19 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 19 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө Өчигдөр
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа Өчигдөр
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа Өчигдөр
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 2025/07/08
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 2025/07/08
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 2025/07/08
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 2025/07/08
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2025/07/08