С.Энхболд: Өрхийн эмнэлэгт олгодог 70 мянган төгрөгийг нэмэгдүүлж 160 мянга болгож байгаа

Н.Мижидмаа
2021/06/24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо болж байна. 

Хуралдаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдөр халдварын улмаас 479 иргэн амиа алдсан гэсэн харамсалтай мэдээгээр чуулган эхэлж байна. Нас барсан хүмүүсийн ар гэрт АН-ын бүлгийн зүгээс болон нийт гишүүдийнхээ өмнөөс эмгэнэл илэрхийлье. Өнөөдөр маш олон хүүхэд өнчирч, олон хүн аав ээжээ алдаж, жирэмсэн ээжүүд үхэлтэй тэмцэж байна. Коронагийн хууль үр дүнгээ өгсөнгүй. Та нар ах дүү хамаатан садангаа тавихын тулд ажлаа мэддэг олон хүнийг коронагийн хуулиар далимдуулж халсан. ЭМДС-аа цөлмөх гэж байгаагаа зогсоох ёстой. Өнөөдөр гэрээр эмчлүүлж буй иргэдийнхээ эм, эмчилгээний мөнгийг энэ сангаас олгомоор байна.

Шадар сайд С.Амарсайхан: Хүний эрхийг зөрчиж байгаа мэт ийм асуудал зарим гишүүд ярьж болохгүй. Энэ бол туйлын буруу. НҮБ-аас гаргаж буй журмын дагуу манай улсын эрүүл мэндийн салбар ажиллаж байна. Хаана, хэний ч өмнө яаж ч хичээсэн байх хэмжээний цар тахал дунд бид амьдарч байна. Цар тахлын хуулийг сунгахгүй бол иргэдийнхээ амь насыг аврахгүй гэж хэлсэнтэй ялгаагүй ийм зүйл бий болчихоод байна.

ЭМ-ийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбар цар тахлын үед бүх чадлаараа ажиллаж байна. Дан ганц өрхийн эмнэлэг гэлтгүй нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатлал гээд бүх шатанд ажиллаж байна. ЭМ-ийн салбараас маш олон ажлын хэсэг гарсан. Үүний нэг нь эмнэлзүйн баг байгаа. Тэд 24 цагаар ажиллаж байна. Ялангуяа өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өдрийн тарифт эмчилгээний санхүүжилтийг 70 мянган төгрөг байсныг нэмэгдүүлж 160 мянга болгож өөрчилж байна. Үүнд өрхийн эмнэлгийн эмч нарын бүх урсгал зардал шингэсэн. Цар тахал гэдгийг эрхэм гишүүд минь та бүхэн ойлгох хэрэгтэй. Манай улсад дельта вирус, хоруу чанартайгаар маш хурдацтай тархаж байна.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сар шинийн сорилго барилдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
​Х.Чойбалсангийн мэндэлсний 131 жилий​н ой тохиож байна 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нас баралтын тоо 13 болжээ 12 цагийн өмнө
Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хариуцлагыг чангатгах үүрэг өглөө 13 цагийн өмнө
Диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг залилуулжээ 14 цагийн өмнө
Л.Энхрийлэн Парисын их дуулгад дэд байр эзэллээ 17 цагийн өмнө
Танилц: Дэлхийн хамгийн өндөр тэмээ 3.06 метр 17 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна 17 цагийн өмнө
Цогтцэций суманд газар хөдөлжээ Өчигдөр
Өсвөрийн тамирчид хөлбөмбөгийн цомын тэмцээнд амжилттай оролцлоо Өчигдөр
Мод, модон материалын тээвэрлэлт, гарал үүслийн мэдээллийг цахимаар олгоно Өчигдөр
И-Март 00:00 цаг хүртэл ажиллана Өчигдөр
Гэр хорооллын 800 өрхийг цэвэр эрчим хүчээр хангана Өчигдөр
Хяналт шалгалтаар 4617 зөрчил илрүүлжээ Өчигдөр
Өнөөдөр -12 градус хүйтэн Өчигдөр
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/02/06
Ардын жүжигчин Э.Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртлээ 2026/02/06
Ирээдүйн эрүүл иргэнийг өнөөдрөөс бэлтгэж байна 2026/02/06
СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна. 2026/02/06
Нуур, гол мөрний мөсний даац бэхжээгүй байна 2026/02/06