Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-д айлчлал хийж байна

Н.Мижидмаа
4 цагийн өмнө

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ОХУ-д хийж буй ажлын айлчлал 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эхэллээ. Тэрээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгугийн урилгаар “Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 9 дүгээр бага хурал”-д оролцож байгаа юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр Москва мужид байрлах “Патриот” цэргийн соёл амралтын хүрээлэнд Аугаа их Эх орны дайн дахь Монгол Улсын оролцоог харуулсан уран барималын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцсон байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Аугаа ялалтыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол болон Хятадын анд нөхдүүдэд зориулан эхний хоёр уран барималыг нээж байна. Дараа дараагийн жилүүдэд “Нормандия-Неман” францын нисэхийн хороо, Аляскаас Сибирь рүү нисэх онгоц авч ирж байсан Америкийн нисгэгч нарт болон ялалт байгуулахад тусалж, дэмжиж байсан бүхэнд зориулж уран барималуудыг байршуулах болно” хэмээн тодотгожээ. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, “ Аугаа их Эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан тусламжийг харуулсан дурсгалын хөшөөний нээлтийг хийж байгаад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүнд хувиасаа болон нийт Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дайны турш 800 мянгаас ихгүй хүн амтай Монгол Улс “Бүхнийг фронтын төлөө, бүхнийг ялалтын төлөө” уриан дор бүх боломжоо дайчлан Зөвлөлтийн ард түмэнд тусламж үзүүлсэн явдалд бидний ахмад үеийнхнээрээ бахархах сэтгэл төрж байна. Зөвлөлтийн ард түмэнд бэлэглэсэн Монгол морьд эр цэргүүдийн хамтаар Берлин хүрсэн байдаг. 2017 онд бид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр дайны он жилүүдэд Монгол морьдын гаргасан агуу их хөдөлмөрийг харуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” байршуулсан явдалд бид гүнээ талархаж явдгаа ОХУ-ын төр засагт дахин илэрхийлж байна” хэмээжээ. 
Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай чөлөөт ярилцлага өрнүүлж, бусад төлөөлөгчдийн хамтаар уран барималын нээлтийн үйл ажиллагаанд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхжээ. 
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Москва дахь Элчин сайдын яамны байраар зочилж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваатай уулзалт хийсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 9 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 10 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 11 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 12 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 12 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21