Английн шигшээ баг хэсгээ тэргүүлэв


Европын хөлбөмбөгийн АШТ-ний D хэсгийн сүүлийн тойргийн тоглолт боллоо. Хэсгийн сүүлийн шатанд Английн шигшээ баг 1-0 харьцаагаар Чехийг, Хорват 3-1 харьцаагаар Шотландыг хожсон байна.

Чех 0-1 Англи

Гоол: Р.Стэрлинг 12’

Шар хуудас: Я.Боржил

Чех: Т.Вацлик, В.Цоуфал, О.Челустка, Т.Калас, Я.Боржил, Т.Голеш (М.Дыдра 84‘), Т.Соучек, Л.Масопуст (А.Голжек 64‘), В.Дарида (А.Крал 64‘), Я.Янкто (П.Шевчик 46‘), П.Шик (Т.Пекгарт 75‘)

Англи: Ж.Пикфорд, К.Уокер, Ж.Стоунс (Т.Мингс 79‘), Х.Магуайр, Л.Шоу, К.Филиппис, Д.Райс (Ж.Хендерсон 46‘), Б.Сака (Ж.Санчо 84’), Ж.Грилиш (Ж.Беллингем 68‘), Р.Стэрлинг (М.Рашфорд 67‘), Х.Кейн

Английн шигшээ баг хэсгийн шатанд хаалгандаа гоол алдалгүй хоёр хожил, нэг тэнцэн хасагдах шатанд шалгарлаа. Чехийн эсрэг хийсэн тоглолтонд Р.Стэрлинг гоол оруулж багаа ялалтанд хөтөлсөн. Ингээд Англи хасагдах шатанд F хэсгийн хоёроор гарсан багтай тоглохоор болж байна. Шөвгийн 16-н шатанд Франц, Герман эсвэл Португал гэсэн хүчтэй өрсөлдөгчдийн нэгэнтэй тоглохоор болсон бол Чехийн шигшээ баг хэсгийн гурваар хасагдах шатанд шалгарах боломжоо хадгалж үлдсэн.

Хорват 3-1 Шотланд

Гоол: Н.Власич 17’, Л.Модрич 62’, И.Перишич 77’, К.МкГрегор 42’

Шар хуудас: Д.Ловрен 26’, С.МкКенна 34’

Хорват: Д.Ливакович, Й.Юранович, Д.Ловрен, Д.Вида, Й.Гвардиол (Б.Баришич 71‘), Л.Модрич, М.Брозович, М.Ковачич, Н.Власич (Л.Иванушец 76‘), Б.Петкович (А.Крамарич 70‘), И.Перишич (А.Ребич 81‘)

Шотланд: Д.Маршалл, С.МкТоминей, Г.Хэнли (С.МкКенна 33‘), К.Тирни, С.О’Доннелл (Н.Паттерсон 84‘), Ж.МкГинн, К.МкГрегор, С.Армстронг (Р.Фрейзер 70‘), А.Робертсон, Л.Дайкс, К.Адамс (К.Нисбет 84‘)

Хорватын шигшээ баг Европын аваргын эхлэлийг муу тавиад байсан бол төгсгөлийг маш сайн хийж хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Шотландтай хийсэн тоглолтонд гурван гоол орсон бөгөөд Н.Власич, Л.Модрич болон И.Перишич нар гоол оруулсан. Тэдэнд хожигдсон Шотландууд тэмцээнээ хэсгийн шатнаас өндөрлүүлж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18