​ “Улаан чөтгөрүүд” болон “Улбар шарууд” хасагдах шатанд шалгарлаа


Европын хөлбөмбөгийн АШТ-ний хэсгийн сүүлийн шатны В, С хэсгийн тоглолтууд боллоо. В хэсэгт Бельгийн шигшээ баг 2-0 харьцаагаар Финландыг, Дани 4-1 харьцаагаар Оросыг хожсон бол С хэсэгт Нидерланд 3-0 харьцаагаар Умард Македоны, Австри 1-0 харьцаагаар Украйныг буулгаж авчээ.

В хэсэг:

Финланд 0-2 Бельги

Гоол: Л.Храдецкий, Й.Уронен (Н.Алхо 70‘), Д.О’Шонесси, П.Араюури, Й.Тойвио, Ю.Райтала, Г.Камара, Т.Спарв (Р.Шуллер 59‘), Р.Лод (М.Форсс 90+1‘), Т.Пукки (Ф.Йенсен 90+1‘), Й.Похьянпало (Й.Кайко‘)

Бельги: Т.Куртуа, Т.Вермален, Ж.Денайер, Д.Бойата, Н.Чадли, А.Вицель, де Бройне (Х.Ванакен (90+1‘), Л.Троссард (Т.Менье 75‘), Э.Азар, Р.Лукаку (К.Бентеке 84‘), Ж.Доку (М.Батшуайи 75‘)

Тоглолт үндсэндээ Бельгийн давуу байдалтай болсон. Тоглолтын эхний гоолыг 64 дэх минутанд Р.Лукаку оруулсан ч отон байрлалд байсан тул тооцоогүй. Үүний дараа ердөө 10 хүрэхгүй минутын дараа Т.Вермален мөргөснийг Финланд хаалгач хаахдаа гараараа цохин өөрийн хаалгандаа гоол алдсан бол Р.Лукаку 81 дэх минутанд ээлжит гоолоо оруулснаар Бельгийн “Улаан чөтгөрүүд” ялалт байгуулсан. Ингээд хэсгийн шатны гурван тоглолтондоо гурвууланд нь ялалт байгуулж хасагдах шатанд шалгарчээ.

Орос 1-4 Дани

Гоол: А.Зюба пен 70’, М.Дамсгор 38’, Ю.Поульсен 59’, А.Кристенсен 79’, Й.Мехле 82’

Шар хуудас: И.Дивеев 75’, Ф.Кудряшов 28’, Т.Дилейни 57’

Орос: М.Сафонов, Ф.Кудряшов (Ф.Караваев 67‘), И.Дивеев, Г.Жикия, Д.Кузяев (М.Мухин 67‘), Р.Зобнин, М.Оздоев (Р.Жемалетдинов 62‘), М.Фернандес, А.Головин, Алексей Миранчк (А.Соболев 61‘), А.Зюба

Дани: К.Шмейхель, Я.Вестергор, С.Кьер, А.Кристенсен, Й.Мехле, Т.Дилейни (М.Йенсен 86‘), П.Хейбьерг, Д.Васс (Й.Ларсен 60‘), М.Дамсгор (К.Нёргор 72‘), Ю.Поульсен (К.Дольберг 60‘), М.Брейтуэйт (А.Корнелиус 85‘)

Оросууд Ютландын хойгийн орон Данийн өмнө хүчин мөхөсдлөө. Тоглолтын эхний хагаст М.Дамсгор энэ Европын аваргын бас нэгэн гоёмсог гоолыг 16-н шугамны араас хаалгачийг хэмжин цохиж эхний гоолыг оруулсан. Данийн давамгайлал үүгээр зогсоогүй тоглолтын 59, 79, 82 дахь минутанд ээлж дараалан гоол оруулж байсан бол Оросоос багийн ахлагч А.Зюба торгуулийн цохилтоор нэр төрийн ганц гоолыг оруулсан. Ерөнхийдөө Оросууд энэ тоглолтонд маш хангалтгүй байсан. Р.Зобнин тоглолтын 58 дахь минутанд хаалгач руугаа өгсөн бөмбөг айлын талд гоолын боломжийг бий болгосон. Ийнхүү Оросууд ердөө ганцхан хожил, 2 хожигдолтойгоор Европын аваргыг хэсгийн шатнаас өндөрлүүлэв.

С хэсэг:

Умард Македон 0-3 Нидерланд

Гоол: М.Депай 24, Ж.Вейналдум 51’, 58’

Шар хуудас: С.Ристовский 18’, В.Муслиу 58’, Э.Алиоский 65’

Умард Македон: С.Димитриевский, Э.Алиоский, В.Муслиу, Д.Вековский, С.Ристовский, Э.Барди (В.Стояновский 78‘), А.Адеми (Б.Николов 79‘), А.Трайковский (Ф.Хасани 68’), Э.Элмас, И.Тричковский (Д.Чурлинов 56‘), Г.Пандев (Т.Костадинов 69‘)

Нидерланд: М.Стекеленбург, Д.Блинд, де Лигт, де Врей (Ю.Тимбер 46‘), ван Анхольт, Р.Гравенберх, де Йонг (К.Гакло 79‘), Д.Дюмфрис (С.Бергёйс 46‘), Г.Вейналдум, Д.Мален (К.Промес 66‘), М.Депай (В.Вегхорст 66‘)

Нидерландын “Улбан шарууд” олон хүний эргэлзээг тайлж Европын аваргын хэсгийг шатны тоглолтыг амжилттай өндөрлүүллээ. Энэ тоглолтонд багийн ахлагч Ж.Вейналдум болон М.Депай нар гайхалтай байсан. М.Депай гоол, гоолын дамжуулалт өгсөн бол Ж.Вейналдум дубль хийсэн. Ингээд Нидерланд хэсгийн гурван тоглолтонд бүгдэд нь ялалт хасагдах шатанд шалгарлаа.

Украйн 0-1 Австри

Гоол: К.Баумгартнер

Украйн: Х.Бущан, А.Караваев, И.Забарный, Н.Матвиенко, В.Миколенко (В.Цыганков 46‘), Н.Шапаренко (Марлос 68‘), А.Зинченко, А.Ярмоленко, Р.Яремчук, Р.Малиновский (А.Беседин 85‘)

Австри: Д.Бахман, Ш.Лайнер, А.Драгович, М.Хинтерггер, Д.Алаба, К.Шлагер, Ф.Гриллич, К.Лаймер (Ш.Ильзанкер 72‘), М.Забитцер, К.Баумгартнер (А.Шёпф 33‘), М.Арнаутович (С.Калайжич 90‘)

А.Шевченкогийн удирдсан Украйнчууд Австрийн шигшээ багт хожигдож хасагдах шатанд шалгарах боломж нь багассан. Австрийн багаас 21 настай залуу тоглогч К.Баумгартнер шигшээ багийнхаа төлөөх хоёрдахь гоолоо оруулсан байна. Энэ тоглолтонд ялалт байгуулсан Австрийн шигшээ баг хэсгээс хоёрдугаар байраар шалгарч хасагдах шатанд шалгарч байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 16 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 16 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 18 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 19 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр