Трансжендер тамирчныг Олимпод оролцохыг зөвшөөрснийг “урвалт” гэжээ

Admin
12 цагийн өмнө

Эмэгтэй хүндийг өргөлтийн трансжендер тамирчин Лорел Хабардыг Токиогийн Олимпод оролцохыг зөвшөөрснийг Эмэгтэйчүүдийн спортод тулгараад байгаа асуудлуудын шийдэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Австралийн “Save Women's Sports Australia” байгууллага “урвалт” гэж нэрлэсэн байна.

Олон улсын олимпын хорооны энэхүү шийдвэр нь ичгэвтэр явдал гэж “Save Women's Sports Australia” мэдэгджээ. Тэд байр сууриа илэрхийлэхдээ “Хүний гормоны хэмжээ эсвэл луйварчид өөрсдийгөө эмэгтэй болсон гэж мэдэгдэхээр эмэгтэй хүн болдог юм биш” гэжээ.

Шинэ Зеландын Олимпын хороо нь энэ сарын 21-нд өдгөө 43 настай Лорел Хабардыг Олимпын тоглолтод оролцохыг зөвшөөрсөн нь энэ бүх дуулианыг дэгдээсэн байна. Тэрээр эмэгтэй хүндийг өргөлтийг 87 кг хүртэлх жинд өрсөлдөх аж.

Олон улсын Олимпын хороо нь эрэгтэй байгаад хүйсээ сольсон тамирчин нь цусан дахь эмэгтэй гормоны агуулгаа сүүлийн 12 сарын турш 1 литрт 10 наномоль гэсэн хэмжээнээс багагүй байлгаж чадвал төмсгөө авахуулах хагалгаа хийлгэлгүйгээр эмэгтэй хүндийг өргөлтийн төрөлд оролцож болно гэж шийдвэрлэсэн нь Шинэ Зеландын Олимпын хороонд ийм дуулианд шийдвэр гаргах боломж олгожээ.

Хабард нь 12 жилийн өмнөөс эмэгтэй гормон уух замаар хүйсээ сольсон нэгэн юм байна. Тэрээр хүйсээ солихоос өмнө хүндийг өргөлтөөр хичээллэж байсан ч залуудаа л бага зэрэг амжилтад хүрснийг эс тооцвол дорвитой амжилтад хүрч чадаагүй. Харин эмэгтэйчүүдийн хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдөх болсноор амжилт нь огцом дээшилж 2019 онд гэхэд л Самао болсон Номхон далайн тоглолтоос шууд хоёр алтан медаль авсан. Дараа нь 2020 онд Ром хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнээс мөн л алтан медаль авсан юм.

Трансжендер тамирчид нь эмэгтэйчүүдийн спортод оролцон өндөр амжилт үзүүлж, ялалт байгуулах болсон нь Өрнө дахинд хэдийн байр сууриа олоод одоо бусад улсуудад тулган хүлээлгэх байдлаар улам тархаж яваа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөөх тэмцлийн сөрөг тал юм.

Төрөхөөс эрэгтэй байгаад өөрийгөө эмэгтэй хүн гэж боддог болж, эмэгтэй хувцас өмсөж, эмэгтэй хүн шиг биеэ авдаг болсон хүмүүс зарим тохиолдолд төмсөг зайлуулах, хиймэл хөх суулгах хагалгаа хийлгэх хүйсээ сольж эмэгтэй болдог заримдаа хагалгаа хийлгүйгээр эмэгтэй гормон ууж, эрэгтэй гормон дарангуйлах эм хэрэглэх замаар хүйсээ сольдог. ЛГБТ хүмүүсийг эрхийг хамгаалах хөдөлгөөн нөлөөгөө тэлж, хүчтэй болохыг дагаад трансжендер тамирчдыг ч спортыг тэмцээн уралдаанд оролцохыг зөвшөөрч эхэлсэн. Гэхдээ тамирчдын хувьд хүйсээ сольсон эмэгтэйчүүд нь яаж ийж байгаад л байгалиас эмэгтэй болж төрсөн тамирчдаас илүү хүчтэй, илүү хурдтай, илүү тэсвэртэй байж таардагт хэргийн гол нь байгаа юм. Иймд эрэгтэйчүүдийн спортод гавьтай амжилтад хүрч чадаагүй тамирчид нэр алдарт хүрч, амьдралаа сайжруулахын тулд хүйсээ солиод эмэгтэйчүүдийн спортод хүчээ үзэх болсон. АНУ-д гэхэд муж улс болгон трансжендер тамирчдын талаар өөрийн гэсэн хуультай тул зарим газар нь трансгендер тамирчин хагалгаа хийлгэж эсвэл гормон уулгүйгээр зөвхөн сэтгэл зүйн хувьд өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрч байна гэж сэтгэл зүйчид нотлоод шагнал өндөртэй спортын төрлийн эмэгтэйчүүдийн хэсэгт “эмэгтэй” хүн болж оролцон ялалт байгуулах болсон.

Ингэснээр байгалиас эмэгтэй болж төрсөн тамирчид трансжендерүүд өрсөлдөж байгаа спортод дээгүүр байр эзэлж чадахгүй болсон нь асар их уур бухимдал дагуулж байгаа нь ойлгомжтой. Дэлхийн элит гэгддэг бүх эмэгтэй тамирчид трансжендерүүдийг эмэгтэйчүүдийн спортод оролцуулахыг дуу нэгтэй эсэргүүцдэг. Жишээлбэл, газрын теннисний алдарт Мартина Навратилов нь өөрөө лесби, тийм болохоор ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөөр тууштай тэмцдэг ч трансжендерүүдийг эмэгтэйчүүдийн спортод өрсөлдөхийг мөн л тууштай эсэргүүцдэг аж. Тэрээр энэ талаар байр сууриа тайлбарлахдаа “Эрэгтэй хүн гэнэт эмэгтэй хүн болохоор шийдэж, тэмцээн болгондоо түрүүлж маш ихээр баяжиж аваад дараа нь бодлоо өөрчилбөл яах болж байна? Эрэгтэйчүүдийг нэрээ сольж, гормон уудаг болсон төдийд эмэгтэйчүүдтэй өрсөлдөхийг зөвшөөрөх нь шударга бус хэрэг” гэжээ.

Үүнээс гадна эмэгтэй хүн болж төрөөд хүйсээ сольж эрэгтэй болсон тохиолдолд ямар ч сайн, бүр дэлхийн хэмжээний тамирчин байлаа ч эрэгтэйчүүдийн спортод өрсөлдөөд алт мөнгө медаль авах ямар ч боломжгүй байдаг нь ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч зарим хүний уур бухимдлыг маш ихээр хүргэдэг юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18