Украины сайд Туркийн “Bayraktar” дроноор Оросыг сүрдүүлжээ

Б.Хонгорзул
18 цагийн өмнө

Украин нь Туркээс зургаан ширхэг “Bayraktar” цохилтын дрон худалдан авсан байна. Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба энэ худалдан авалтын талаар Туркийн “Anadolu” агентлагт ярилцлага өгөхдөө “Bayraktar” дроноор Оросыг сүрдүүлсэн утгатай мэдэгдэл хийжээ.

Тэрээр “Оросыг Украины эсрэг өргөн хүрээтэй дайралт хийх эсвэл өөр дурын хүч хэрэглэх үйлдэл хийхийн өмнө маш сайн эргэцүүлэн боддог болгоход дронууд зайлшгүй шаардлагатай. Хэрэв Орос нь бидэн рүү дайрч эсвэл бидэнтэй том хэмжээний зэвсэгт мөргөлдөөн хийхээр шийдвэл бид өөрсдийгөө хамгаалахын тулд дронуудыг Украины гаар нутгийн дурын хэсэгт ашиглах болно” гэжээ. Мөн тэрээр Туркийн цохилтын дронуудыг маш сайн хийгдсэн гэж магтаад, удахгүй Туркийн дронуудад Украины хөдөлгүүр суулган өөрийн нутаг дээр лицензээр үйлдвэрлэдэг болох төлөвлөгөөтэй байгаагаа хэлжээ.  

Украин нь Туркээс зургаан “Bayraktar”, газрын гурван станц, дагалдах пуужин зэргийг 69 сая доллароор авах гэрээ байгуулсан нь ийнхүү хэрэгжсэн бололтой. Мөн Украин нь 48 дроныг өөрийн нутаг дээр Туркийн сэлбэгээр угсрах талаар ярилцаж байгаа ч үр дүн нь тодорхойгүй байгаа аж.

Дашрамд сонирхуулахад Украин Туркээс зургаан дрон худалдаж авсны дараа ингэж сүрдүүлж байгаа бол ОХУ-ын зэвсэглэлд төрөл бүрийн 1700 дрон байдаг гэж нээлттэй эх сурвалжуудад дурджээ.

“Bayraktar” -ын хувьд Турк нь АНУ-ыг цохилтын дрон худалдахаас татгалзсаны дараагаар 2007 оноос өөрсдийн дроныг бүтээх ажлыг эхлүүлсэн. Долоон жилийн дараа буюу 2014 онд “Bayraktar” цохилтын анхны нислэгээ хийж, удалгүй курд босогчдыг эсрэг амжилттай ашигласан. Дөрвөн пуужин агсаж тасралтгүй 12 цаг нисэх чадвартай “Bayraktar”-ыг удалгүй Сири дэх Асадын эсрэг хүчнийг дэмжихэд нэг хэсэг амжилттай ашигласан. Гэвч Сирийн арми Зөвлөлтийн үед худалдаж авсан байлдааны талбарын “Квадрат” гэх мэт зенитийн пуужингийн системээ ашиглаж эхэлсний дараа олон дроноо алдаж, идэвхтэй ашиглахаа зогсоосон байна. Үүний дараа Ливийн иргэний дайнд фелдмаршал Хафтарын хүчний эсрэг идэвхтэй ашигласан. Гэхдээ Хафтар нь Саудын Аравиас түр зээлсэн “Панцир” зенитийн систем амжилттай ашигласны дараа олон “Bayraktar”-аа устгуулсан.

Гэвч Армен-Азербайжан хооронды Уулын Карабахын төлөөх дайнд жинхэнэ чадвараа харуулж Армен, Уулын Карабахын сайн дурынхны зэвсэгт хүчинд маш их хохирол учруулж, Азербайжаныг ялалт байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Үүний дараанаас нэг хэсэг гундаад байсан “Bayraktar” –ын нэр хүнд асар их өсөж олон улс орон сонирхож, худалдан авах болсон нь энэ. Хамгийн сүүлд гэхэд Украинаас гадна Польш 24 ширхэг “Bayraktar” худалдан аваад байгаа юм. Гэхдээ Украинаас ялгаатай Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау нь “Bayraktar” авсан гээд Оросыг сүрдүүлсэнгүй “Дронууд нь Польшийн армийн боломжийг сайжруулж, НАТО-ийн зүүн хилийн бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн мэдэгдэл хийжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18