Хятадаас COVID-19 үүслийн талаар ахин мөрдлөг явуулахыг шаардав

Б.Хонгорзул
19 цагийн өмнө

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятадын удирдлагад хандаж корона вирусийн гарал үүслийн талаар ахин мөрдлөг явуулаагүй тохиолдолд олон улсын тавцанд ганцаардана гэж сүрдүүлжээ.

Жейк Салливан “Fox News” сувагт ярилцлага өгөх үеэр корона вирусийг Хятадад гаргаж авсан талаар шинэ мөрдлөг явуулах зайлшгүй шаардлагатай гэдэгт Их долоогийн удирдлагыг ятгаж чадсан гээд “Ерөнхийлөгч Трамп ингэж чадаагүй. Харин Ерөнхийлөгч Байден чадсан” гэсэн байна. Мөн дэлхийн улс орнууд нэгдэн Хятадад шахалт үзүүлж байгаагийн гол зорилго нь цар тахлыг дэгдээсэн халдвар Хятадад хэрхэн үүссэн н талаар бодит мөрдлөг явуулах гэжээ. Хэрэв БНХАУ ингэж бодит мөрдлөг явуулахаас татгалзвал олон улсын тавцанд цор ганцаар тусгаарлагдах тухай анхааруулсан байна.

Гэвч БНХАУ нь Их долоогийн зүгээс Хятад шахалт үзүүлж, сүрдүүлж, албадаж байгаа нь олон улсын эрх зүйг ноцтой зөрчиж байгаа явдал гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Корона вирусийн гарал үүслийн талаар мөрдлөг нь аль нэг улсыг шийтгэх, хүнд байдалд оруулах улс төрийг зорилгогүй байх ёстой гэж Бээжин мэдэгдэж байгаа юм.

COVID-19-ийн үүсгэгч нь амьтнаас хүнд халдах замаар бус харин Уханийн цэргийн лабораториос санаатай эсвэл санамсаргүй аль нэг байдлаар алдагдсан зохиомол аргаар гаргаж авсан вирус тул дэлхийг нөмрөөд байгаа цар тахлын хариуцлагыг Хятад үүрэх ёстой гэсэн санааг анх АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп гаргаж ирсэн гэж болно.

Трампын үед Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан Майк Помпео нь корона вирусийг Хятадын Ухань дах лабораториос алдсан гэдгийг нотлох маш олон баримт бий гэж мэдэгдэж байсан. Помпео нь “Тэд хүмүүст үнэнийг мэдэгдүүлэхийг хүсэхгүй байна гэдэг нь тэдний буруутай гэдэгт эргэлзэх хэрэггүй гэсэн үг” гэж шууд буруутгасан. Харин Помпеогийн дарга асан Трамп Хятадаас АНУ-д учруулсан хор хохирлын нөхөн төлбөр гэж 10 их наяд долларын нөхөн төлбөр шаардаад байгаа юм.

Ерөнхийлөгч Байден нь Хятад цар тахалд буруутай гэсэн Трампыг байр суурийг анх бий болсон цагаас нь хүчтэй шүүмжилж, ор үндэсгүй гэж байсан ч Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа байр сууриа гэнэт өөрчилж, Хятадыг буруутгаж эхэлсэн. Батлагдаагүй мэдээгээр Хятадын тагнуулын албан өндөр албан тушаалтан Америк руу Уханийн лабораторийн талаарх нууц мэдээлэл авч зугтан гарсны дараа Байден ийнхүү байр сууриа өөрчилсөн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18