Италийн шигшээ баг 100%-н амжилттай хэсгээ тэргүүлэв

Б.Хонгорзул
22 цагийн өмнө

Европын хөл бөмбөгийн АШТ-ний хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд эхэллээ. Урьд шөнө А хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд болсон бөгөөд Скаудра Аззура буюу Италийн шигшээ баг 1-0 харьцаатай Уэльсийн шигшээг хожиж 100%-н амжилттай хэсгээ тэргүүлэв. Италичууд хэсгийн шатны гурван тоглолтодоо гурвууланд нь ялалт байгуулахдаа хаалгандаа ганц ч гоол алдсангүй. Италийн шигшээ баг дасгалжуулагч Р.Манчинигийн удирдлага дор 2019 оноос хойш ганц ч хожигдоогүй байгаа. Дасгалжуулагч Р.Манчиниг Италийн шигшээ багийг удирдаж байсан 2018 оны 5 сард дэлхийн чансааны 20 хүртэлээ чансаа унаж, дэлхийн аваргад оролцож чадаагүй үе байсан. Ийм багийг хүлээн авсан Р.Манчини Италийн шигшээ багийг маш амжилттай дахин босгож байна.

Итали 1-0 Уэльс

Гоол: М.Пессина 39’

Шар хуудас: М.Пессина 79’, Ж.Аллен 51’, К.Гантер 79’

Улаан хуудас: И.Ампаду 55’

Итали: Ж.Доннарумма (С.Сиригу 89‘), Р.Толой, Л.Бонусси (Ф.Ачерби 46‘), А.БастониЭмерсон, М.Пессина (Ж.Кастровилли 75‘), Жоржиньо (Б.Кристанте 75‘), М.Верратти, Ф.Бернардески (Ж.Распадори 75‘), А.Белотти, Ф.Кьеса

Уэльс: Д.Уорд, Ж.Родон, И.Ампаду, К.Гантер, К.Робертс, Ж.Моррелль (К.Мур 60‘), Ж.Аллен (Д.Левитт‘), Н.Уильямс (Б.Дэвис 86‘), Г.Бэйл (Д.Брүүкс 86‘), А.Рамси, Д.Жеймс (Х.Уильсон 74‘)

Швейцарын шигшээ баг Туркийг 3-1 харьцаатай хожиж хасагдах шатанд шалгарч үлдэх боломжоо хадгалж үлдлээ. Ливерпүүл клубт данстай Ж.Шакири дубль хийсэн бол Х.Сеферович нэг гоол оруулж, Туркээс И.Кахвенжи шигшээ багийнхаа Евро-2020 дахь цорын ганц гоолыг оруулсан. Хэсгийн шатанд нэг хожил, нэг тэнцээ авч, нэг хожигдсон Швейцарын шигшээ баг дөрвөн оноотой болж хэсгийн шатны гуравт бичигдсэн. Энэ нь тэднийг шөвгийн 16-д шалгарах боломжийг бий болгож байна.

Швейцар 3-1 Турк

Гоол: Х.Сеферович 6’, Ж.Шакири 26, 68’, И.Кахвежи 62’

Шар хуудас: Г.Жака 78’, Х.Чалханоглу 70’, З.Челик 75’, С.Союнжу 76’

Швейцарь: Я.Зоммер, Р.Родригес, М.Аканжи, Н.Эльведи, С.Цубер (Л.Бенто 85‘), Г.Жака, Р.Фройлер, С.Видмер (К.Мбабу 90+2‘), Б.Эмболо (А.Мехмеди 86‘), Ж.Шакири (Р.Варгас 76‘), Х.Сеферович (М.Гавранович 75‘)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18