Милоуки Бакс бүсийн аваргын төлөө шалгарлаа

Admin
Өчигдөр

Дорнод бүсийн хагас шигшээд учраа таарсан Милоуки Бакс болон Брүүклин Нэтс багийн цуврал маш сонирхолтой болж 7 тоглолтоор шийдэгдлээ. Өнөө өглөө болсон цувралын шийдвэрлэх 7 дахь тоглолтонд нэмэлт цагт Милоуки Бакс 115-111 харьцаатай Брүүклин Нэтс багийг хожиж бүсийн аваргын төлөө шалгарлаа.

Энэ улирал эхлэхэд К.Дюрант, Ж.Харден, К.Ирвинг гэсэн орчин цагийн их гурвалыг бүрдүүлж аварга авах хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байсан Брүүклин Нэтс багт бэртэл, гэмтлээ том саад боллоо. Өөрөөр хэлбэл Брүүклин Нэтс багийн плэй-оффын гол өрсөлдөгч нь бэртэл байлаа. Багийн шилдэг холбон тоглогч К.Ирвинг бэртэл авч цуварлыг дуусгаж чадаагүй бол хамгаалагч Ж.Харден бэртэлтэй байсан ч сүүлийн хоёр тоглолтонд талбайд гарсан.

Өнөөдрийн тоглолтонд үндсэн цагт 109-109 тэнцсэн бөгөөд нэмэлт цагт Милоуки Бакс баг 6 оноо авсан бол Брүүклин Нэтс ердөө 2 оноо авсан. Милоуки Бакс багаас гараанд гарсан бүх тоглогчид 10-аас дээш оноо авсан бөгөөд Яннис 40 оноо, 13 самбар, К.Миддлетон 23 оноо, 10 самбар, Б.Лопез 19оноо, 8 самбар, Ж.Холидэй 13 оноо, 8 дамжуулалт, Пи.Жи.Такер 11 оноо авсан. Тэдний өрсөлдөгч Брүүклин Нэтс багаас мөн гараанд гарсан тоглогчид 10-аас дээш оноо авсан ч хангалтгүй байлаа. Тоглолтын эцсийн мөчид К.Дюрантын шидэлт эйрболл болж баг нь хожигдов. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18