Клипперс анх удаагаа бүсийн финалд шалгарлаа

Б.Хонгорзул
2021/06/19

Сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн хүчирхэг лиг НБА-н 2020-2021 оны плэй-оффын бүсийн хагас шигшээ цувралууд үргэлжилж байна. Өрнөд бүсийн хагас шигшээд таарсан Юта Жазз болон Лос-Анжелес Клипперс багуудын цувралын 6 дахь тоглолт өнөө өглөө болсон. Хоёр багийн тоглолтын өмнө цуврал 3-2 байсан бөгөөд цувралын 6 дахь тоглолтод талбайн эзэн Клипперс 131-119 харьцаагаар Юта Жазз багийг хожиж 4-2-оор цувралыг хааж бүсийн финалд шалгарчээ.

Тоглолтын эхний хагас өндөрлөхөд Юта Жазз баг 22 оноотой давуутай байсан. Харин талбайн эзэд сүүлийн хагаст тоглолтыг эргүүлснээр ялалт байгуулсан. Энэ тоглолтонд Клипперсээс Т.Мэнн гялалзаж 39 оноогоор багаа тэргүүлсэн бол П.Жорж 28, Р.Жэксон 27 оноо, Н.Батум 16, сэлгээнээс П.Бэвэрли 12 оноо авчээ. Ийнхүү багийн лидер К.Леонардын эзгүйд хоёр тоглолт дараалан ялалт байгуулсан Клипперс баг түүхэндээ анх удаагаа НБА-н бүсийн аваргын төлөө шалгарч байна. Тэдний бүсийн аваргын төлөө өрсөлдөгч нь Финикс Санс байх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18