УОК-ын дэргэдэх эрдэмтдийн баг хөл хорио тогтоох санал гаргажээ

Б.Хонгорзул
2021/06/19

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагт УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн гишүүн О.Батбаяр оролцлоо. Тэрбээр "Эрдэмтдийн багийн зөвлөлөөс халдварын тохиолдлыг зургаадугаар сарын 15-наас буурна гэж тооцоолсон ч нэмэгдлээ. Үүнд маш олон зүйл нөлөөлсөн. Иргэдийн хөл хөдөлгөөн маш их нэмэгдсэн. 16.000 гаруй иргэн шагнал авлаа. Энэ 16.000 гаруй иргэн шагналынхаа найр наадмыг хийсэн. Энэ бүх зүйл нөлөөллөө. Мөн Монголд байгаа вирус мутацид орсон байж болзошгүй гээд олон нөхцөл байдал нөлөөлсөн. Иргэд вакциндаа итгэх хэрэгтэй. УОК-ын Эрдэмтдийн баг бүх заавар, зөвлөмжөө хараат бусаар гаргаж, УОК-т хүргүүлдэг. Өнөөдрийн байдлаар Эрдэмтдийн багаас УОК-т хүргэж байгаа дүгнэлт бол "Вакцинжуулалтын явц, судалгаануудаа хараад хөл хориог тогтоох зайлшгүй шаардлага байгаа"-г хэлж байна. Тохиолдлын тоо 3000-3500 руу хүрэх магадлал өндөр байна. Нэг сарын дотор шинээр өвчлөх хүмүүсийн тоо 100-120 мянгад хүрэх эрсдэлтэй байна. Хөл хорио тогтоох шаардлага үүссэн. Нэгдүгээрт, халдварын тоогоо харах ёстой. Өвчлөл өндөр байна. Хоёрдугаарт, орны ачаалал хамгийн өндөр түвшинд хүрчихлээ. Гуравдугаарт, лабораторийн ачаалал нэмэгдчихлээ. Дөрөвдүгээрт, нас баралт маш их байна. Зөвхөн долдугаар сард өвдөх тохиолдлын тоо 100-120 мянга давах тооцоолол байна. Үүнийгээ дагаад эрсдэлт бүлгийнхэн маш их эрсдэлд орно. Тиймээс зайлшгүй арга хэмжээ авах шаардлага байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18