Тэрэлжийн замд суудлын машин буга дайрчээ

Б.Хонгорзул
2021/06/18

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 17-нд нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 189 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Тодруулбал, бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутгийн замд зургаан хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон байна.

  • 2021.06.17-ны 08:00 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын нутагт согтуурсан үедээ улсын дугааргүй мотоциклын жолооч өндөр хүчдэлийн шон мөргөж гэмтэл авсан. 
  • 2021.06.17-ны 22:00 цагийн орчим Архангай аймгийн Хашаат сумын нутагт улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад онхолдож, зорчиж явсан хүүхэд гэмтсэн.
  • 2021.06.17-ны 23:00 цагийн орчим Баян-Өлгий аймагт суудлын автомашин онхолдож, жолооч нас барсан.
  • 2021.06.17-ны Төв аймагт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч нас барсан.
  • 2021.06.17-ны 02:00 цагийн орчимд Налайх дүүргийн нутаг Тэрэлжийн замд суудлын автомашин нэг тооны буга дайрч, замын хажуу руу онхолдон, жолооч зорчигч гурван хүн гэмтсэн осол хэрэг бүртгэгдсэн.

Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажилласан байна. Арга хэмжээний хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 80 зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож явсан 47 зөрчлийг илрүүлсэн байна. 

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 80, орон нутагт 22, улсын хэмжээнд нийт 102 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. 

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган  зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18