Яннис тэргүүтэй Милоуки цувралыг тэнцүүлэв

Б.Хонгорзул
2021/06/18

НБА-н шинэ улирлын өмнө аваргын гол фаворитаар нэрлэгдэж байсан Брүүклин Нэтс баг “нуман тулгуурт” орлоо. Брүүклин Нэтс багийн К.Ирвинг, Ж.Хардан нарын багийн шилдэг тоглогчдын бэртэл багийн мөрөөдлийг үгүй хийхэд ойрхон болоод байна. Ийм ч учраас сүүлийн хоёр тоглолтод Ж.Харден талбайд гарч багтаа тус хүргэхийг хичээж байна.

Өнөөдөр хоёр багийн цувралын 6 дахь тоглолт болж Грек залуу Яннис Антэтокунмпогоор удирдуулсан Милоуки Бакс баг 104-89 харьцаагаар Брүүклин Нэтс багийг хожиж цувралыг 3-3 болгон тэнцүүлэв. Хожил авсан Милоуки багаараа сайн хамгаалж байсан бөгөөд талбайд гарсан тоглогчид хамтдаа +15 оноотой байсан бол эсрэгээрээ Брүүклин Нэтс баг -15 оноотой байна. Милоуки Бакс багаас К.Миддлетон 38, Яннис 30 оноо, Ж.Холидэй 21 оноо авч багаа тэргүүлсэн. Мөн Милоуки Бакс багийн гараанд гарсан тоглогчид бүгд хамгаалалтаар + оноотой байсан. Харин тэдний өрсөлдөгч Брүүклин Нэтс багаас К.Дюрант 32 оноо авсан ч түүнийг талбайд байхад баг нь 25 оноо алдаж байсан. Мөн Ж.Харден 16, Б.Гриффин 12 оноо авсан. Ийнхүү хоёр багийн тоглолтын цуврал 7 дахь тоглолтоор шийдвэрлэгдэх болж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18