Дархан-Уул аймгийн Дархан сумын агаар, орчныг бохирдуулагч гол эх үүсвэрүүдийн нэг нь “Бараат хог”-ийн цэг. Түүнээс ялгарч буй утаа юм. Тэгвэл 60 жил хуримтлагдсан хур хогийг дарж булшлах ажлыг Дарханчууд хамтдаа энэ сарын 03-наас эхлүүлжээ.
Нийт 6.2 км урттай 15 га талбайд 40-60 метрийн гүн жалганд хуримтлагдсан хогийг булж устгахад багадаа 3 орчим тэр бум төгрөг шаардлагатай. Төр, хувийн хэвшил, иргэд хамран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт 138 сая төгрөгөөр тус хогийн цэгийг дарж булшилсан байна.
Цаашдаа иргэд Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас зааж өгсөн зориулалтын цэгт хогоо хаях бөгөөд байнгын харуул хамгаалалт, хяналтыг тавих юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна