Италийн шигшээ хасагдах шатанд шалгарлаа


Европын аваргын хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэллээ. А хэсэгт Италийн шигшээ баг 3-0 харьцаагаар Швейцарыг, Уэльс 2-0 харьцаагаар Туркийг хожсон бол В хэсэгт Оросын шигшээ баг хөрш Финчүүдийг 1-0 харьцаатай хожив.

А ХЭСЭГ

Итали 3-0 Швейцар

Гоол: М.Локателли 26’, 52’, Ч.Иммобиле 89’

Шар хуудас: М.Гавринович 49’, Б.Эмболо 79’

Итали: Ж.Доннарумма, ди Лоренцо, Л.Бонуччи, Ж.Кьеллини (Ф.Ачерби 24‘), Л.Спинаццола, Н.Барелла (М.Пессина 86‘), Жоржиньо, М.Локателли (Б.Кристанте 86‘), Д.Берарди (Р.Толой 70‘), Ч.Иммобиле, Л.Инсинье (Ф.Кьеса 69‘)

Швейцар: Я.Зоммер, Н.Эльведи, Ф.Шер (С.Цубер 57‘), М.Аканжи, К.Мбабу (С.Видмер 58‘), Р.Фройлер (Ж.Соу 84‘), Г.Жака, Р.Родригес, Х.Сеферович (М.Гавранович 46‘), Ж.Шакири (Р.Варгас 58‘), Б.Эмболо

Дасгалжуулагч Р.Манчинигийн бүрдүүлсэн Италийн шигшээ баг Евро-2020 тэмцээнд амжилттай оролцож хэсгийн эхний хоёр тоглолтондоо хоёуланд нь ялалт байгууллаа. Инэсгээр Италийн шигшээ баг хэсгээ итгэл төгс тэргүүлж дараагийн хасагдах шатанд шалгарах эрхээ хамгийн түрүүнд аваад байна. Урьд шөнө Швейцарын багтай тоглож 3-0 харьцаатай хожсон. Тус тоглолтонд Сассуола клубын хагас хамгаалагч М.Локателли дубль хийсэн бол довтлогч Ч.Иммобиле тоглолтын 89 дэх минутанд гоол оруулсан. Ийнхүү Италийн шигшээ баг хэсгийн эхний хоёр тоглолтондоо хаалгандаа гоол алдалгүй ялалт байгуулж хэсгээ тэргүүлж байна. Тэдний хэсгийн сүүлийн өрсөлдөгч нь Уэльсийн шигшээ баг байх юм.

Турк 0-2 Уэльс

Гоол: А.Рамси 42’, К.Робертс 90+5’

Шар хуудас: Х.Чалханоглу 90+2’, Б.Йылмаз 90+2’, Б.Дэвис 90+2’, К.Мефас 90+2’

Турк: У.Чакыр, З.Челик, К.Айхан, Ч.Сёнжюу, У.Мераш (М.Мулдюр 72‘), К.Караман (Х.Дервишоглу 75‘), Х.Чалханоглу, О.Йокушлу (Ю.Языжи 46‘), О.Туфан ( М.Демирал 46‘), Ч.Ундер (И.Кахвежи 83‘), Б.Йылмаз (И.Кахвежи 83‘)

Уэльс: Д.Уард, К.Робертс, К.Мерфам, Ж.Родон, Б.Дэвис, Ж.Моррелль, Ж.Аллен (Е.Ампаду 73‘), Г.Бэйл, А.Рамси (Х.Уильсон 85‘), Д.Жеймс (Н.Уильямс 90+4‘), К.Мур

Уэльсийн шигшээ багийн хэсгийн хоёрдугаар тойрогт авсан хожил маш чухал байлаа. Учир нь тэд хэсгийн сүүлийн шатанд Италийн шигшээ багтай тэнцэхэд л хасагдах шатанд шалгарна. Хэрвээ хожигдвол 2-3 гоол хаалгандаа алдахгүй л бол дараагийн шатанд шалгарах боломж нь үлдэнэ. Энэ тоглолтонд Уэльсийн багийн лидер Г.Бэйл гоол оруулаагүй ч хоёр гоолын дамжуулалтыг өгсөн. Түүний бэлдэж өгсөн дамжуулалтуудыг А.Рамси эхний хагаст, К.Робертс тоглолтын сүүлийн хагаст гоол болгосноор Уэльс чухал ялалт байгуулж чадлаа.

В ХЭСЭГ

Финланд 0-1 Орос

Гоол: Алексей Миранчук 45+2

Шар хуудас: Г.Камара 22’, Д.О’Шонесси 90’, Д.Баринов 27‘, М.Оздоев 34‘, Г.Жикия 88‘

Финланд: Л.Градецки, Й.Тойву (Ф.Йенсен 85‘), П.Араюури, Д.О’Шонесси, Р.Шуллер (Й.Кауко 67‘), Г.Камара, Ю.Райтала (П.Сойри 75‘), Р.Лод, Й.Уронен, Т.Пукки (Л.Лаппалайнен 75‘), Й.Похьянпало

Орос: М.Фернандес (В.Караваев 26‘), И.Дивеев, Г.Жикия, Д.Кузяев, Р.Зобнин, Д.Баринов, М.Оздоев  (Р.Жемалетдинов 61‘), Алексей Миранчук (А.Соболев 85‘), А.Жуба (М.Мишин 85‘), А.Головин

Хөлбөмбөгөөр Оросууд илүү гэдгээ харуулж хоккейн мөнхийн өрсөлдөгч Финчүүдийг хожив. Гэхдээ Оросуудын хувьд Финландын хатуу нягт хамгаалалтыг давж гоол оруулна гэдэг амаргүй байсан бөгөөд харин ч эсгэрээрээ Финландын сөрөг довтолгоо Оросуудыг багагүй сандаргаж байсан. Оросын багийн ахлагч А.Жуба маш ухаалаг тоглолтыг өрсөлдөгч багийн 16-н шугам дотор үзүүлж Алексейд гоолын дамжуулалтыг гаргаж өгсөн. Ингээд Алексей хаалгачийн зүүн дээд буланд цохин гоолдсоноор тус тоглолтын цорын ганц хожлын гоолыг оруулсан. В хэсгээс Оросууд хэсгийн сүүлийн тоглолтоо Данийн шигшээ багтай хийх бөгөөд хэрвээ хожигдохгүй л бол хасагдах шатанд шалгарна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18