Эрдоган АНУ-ын шаардлагыг биелүүлэхгүй гэжээ

М.Төгөлдөр
2021/06/15

НАТО –ийн  Ази тив дэх хамгийн том гишүүн улс болох Турк нь эвслийн хамгийн гол дайсан ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах С-400 систем худалдан авч, ашиглах гэж байгаа явдал эвслийн гишүүн улсууд, АНУ-ын толгойн өвчин болоод удаж байна. АНУ нь Туркийг С-400 системээсээ татгалзах, устгахгүй юм гэхэд ашиглахгүй байхыг удаа дараалан шаардаж, хориг арга хэмжээ хүртэл аваад байгаа юм. Хориг арга хэмжээний хүрээнд Турк улсад тав дах үеийн сөнөөгч F-35 –ыг нийлүүлэхээ зогсоосон.

 Брюссель хотноо өчигдөр болсон НАТО-ийн чуулга уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгч нь АНУ-ын Ерөнхийлөгч Байдентай уулзахад ярианы нэг гол сэдэв нь Оросын С-400 болсон байна. Гэвч Эрдоган нь С-400-ийн талаар байр сууриа өөрчлөхгүй, АНУ-ын шаардлагыг биелүүлж, С-400-ээс татгалзахгүй гэж мэдэгджээ. Тэрээр “Зенитийн пуужингийн С-400 системийн нийлүүлэлтийн талаарх Туркийн байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр. Би энэ тухай Ерөнхийлөгч Байдкнд мэдэгдсэн. F-35-ын хөтөлбөрийн хувьд ч мөн адил” гэжээ.

АНУ нь С-400 системийг НАТО-ийн агаарын дайралтаас хамгаалах системд холбосны дараагаар F-35 гэх мэт сүүлийн үеийн байлдааны онгоцнуудын талаарх нууц мэдээллийг ОХУ руу сэм дамжуулж, НАТО-ийн гишүүн орнуудын аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй гэж үзэж байгаа аж.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18