Р.Левандоский ганцаардаж, П.Шик Еврогийн түүхэнд үлдэх гоолын эзэн боллоо

М.Төгөлдөр
2021/06/15

Европын аваргын хэсгийн эхний тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр D хэсгийн Шотланд-Чех, Е хэсгийн Испани-Швед, Словак-Польшийн тоглолт боллоо.

D ХЭСЭГ:

Шотланд 0-2 Чех

Гоол: П.Шик 42’. 52’

Шотланд: Д.Маршалл, А.Робертсон, Л.Купер, Г.Хэнли, Ж.Хендри (К.МкГрегор 67‘), С.О’Доннелл (Ж.Форрест 79‘), С.Армстронг (Р.Фрейзер 67‘), М.МкТоминей, Ж.МкГинн, Р.Кристи (Ч.Адамс 46‘), Л.Дайкс (К.Нисбет 79‘)

Чех: Т.Вацлик, Я.Боржил, Т.Калас, О.Челустка, В.Цоуфал, Т.Соучек, А.Крал (Т.Голеш 67‘), Я.Янкто (А.Гложек 72‘), В.Дарида (П.Шевчик 87‘), Л.Масопуст (М.Выдра 72‘), П.Шик (М.Крменчик‘)

6 Европын аваргыг өнжөөд эргэн ирж буй Шотландын шигшээ баг талбайдаа нээлтийн хийсэн Чехийн шигшээ багт хоёр гоол алдаж хожигдлоо. Чехийн шигшээ багийн П.Шик тус тоглолтонд шилдэг нь байж хоёр гоолыг оруулсан. Тоглолтын эхний гоолыг В.Цоуфалын хөндлөн дамжуулалтаар мөргөж оруулсан бол хоёр дахь гоолоо сөрөг довтолгоогоор талбайн төвөөс 40 гаруй метрийн алсаас хаалгачийн алдааг ашиглан оруулснаар багийнхаа ялалтыг баталгаажуулсан. Чех довтлогч П.Шикийн энэхүү гоол нь Европын аваргын түүхэнд үлдэх гоёмсог гоол болсон.

Е ХЭСЭГ

Польш 1-2 Словак

Гоол: Линетты 46’, В.Щенсный авто гоол 18’, М.Шкриньяр 69’

Шар хуудас: Г.Крыховяк 22’, Т.Губочан 20’

Улаан хуудас: Г.Крыховяк 62

Польш: В.Щенсный, Я.Беднарек, К.Глик, Б.Берешиньский, Г.Крыховяк, М.Рыбус (Т.Пухач 74‘), К.Линетты (П.Франковский 74‘), М.Клих (Я.Модер 85‘), К.Юзвяк, П.Зелиньский (К.Свидерский 85‘), Р.Левандовский

Словак: М.Дубравка, Т.Губочан, М.Шкрыньяр, Л.Шатка, П.Пекарик (М.Косцелник 79‘), Я.Громада (П.Грошовский 79‘), Ю.Куцка, Р.Мак (Т.Суслов 87‘), М.Хамшик, Л.Гараслин (М.Дюриш 87‘), О.Дуда (Я.Грегуш 90+1‘)

Европын шилдэг довтлогч Р.Левандовский тэргүүтэй Польшууд Словакт хожигдлоо. Багийн лидер Р.Левандовский клубтээ байдагтайгаа адилхан зөвхөн гоол оруулах биш дундаас бөмбөгөө авч, өөрөө бүх ажлаа хийж байсан бөгөөд түүнд клубт нь байдаг шиг тоглох боломж хангалттай гарсангүй. Мөн Г.Крыховяк 62 дахь минутанд улаан хуудас авч талбайг орхисон нь багийн нөхцөл байдлыг хүндрэлтэй болгосон. Хүний илүүгээ Словакууд амжилттай ашиглаж 69 дэх минутанд М.Шкрыньяр гоол оруулж багтаа эхний ялалтыг авчирсан.

Испани 0-0 Швед

Шар хуудас: М.Лустиг 55’

Испани: У.Симон, М.Льоренте, Э.Ляпорт, П.Торрес, Х.Альба, Коке (Ф.Руис 87‘), Родри (Т.Алкантара 66‘), Педри, Ф.Торрес (М.Оярсабаль 74‘), А.Мората (П.Сарабия 66‘), Д.Ольмо (Ж.Морено 74‘)

Швед: Р.Ульсен, М.Лустиг (Э.Крафт 75‘), В.Линделоф, М.Даниэльссон, Л.Аугустинссон, С.Ларссон, К.Олссон (Й.Каюсте 84‘), А.Экдаль, Э.Форсберг (М.Ульссон 84‘), М.Берг (Р.Квайсон 69‘), А.Исак (В.Классон 69‘)

Ибрагүй Швед, Реал Мадрид клубын тоглогчгүй Испанийн тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөв. Испанийн дасгалжуулагч Л.Энрике анхнаасаа багаа бүрдүүлэхдээ томоохон өөрчлөлт оруулсан бөгөөд Реал Мадрид клубээс тоглогч дуудаагүй бол Барселона клубээс зөвхөн Х.Альба багтсан. Өөрөөр хэлбэл Реал, Барсагүй Испанийн шигшээ багийн дараагийн үеийг бий болгож байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18