Хотын ойдоо барьсан бэлэг

Б.Хонгорзул
2021/06/14

Найрамдлын хотын бүтээн байгуулалтад гар бие оролцсон Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэн Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ойдоо номын бэлэг барилаа.

Сэтгүүлч Ө.Рагчаасүрэн нь Өмнөговийн арван жилийн дунд сургууль дүүргээд ангийн нөхөдтэйгөө хамт 1968 онд илгээлт өвөртлөн Дарханд ирж үйлдвэрт ажиллан эндээ суурьшсан юм. Тэрбээр хотынхоо нэгэн жарны ойд зориулан бүтээсэн нарсан ойн амьтдын адал явдалт “Уутан хацарт” нэртэй туужийн номын дээжийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд гардууллаа.

Монгол орны ойн тавхан хувийг эзэлдэг нарсан ойг хамгаалах сэдэвтэй энэ ном нь хүүхэд том хүмүүс бүх насныханд зориулагджээ. Ойн амьтдад тохиолдож байгаа хөгжөөн наргиантай үйл явдал, байгаль амьтан, ой мод ургамлын харилцааны зөн билгийн утга агуулга уг номонд дүрслэгдсэн байна. Нарсан ойд олон амьтан амьдардаг. Тэд ой мод цэцэг ургамалтайгаа ярьж ойлголцож, тэднийгээ хүнээс илүү хамгаалж нөхөн сэргээдэг чадвартай. Ой мод амьтан жигүүртнүүд нь хоорондоо харилцдаг өөрийн хэлтэй. Газар ус нь тэднийг сонсдог. Энэ бүхнийг хүмүүс мэддэггүй. Тэгвэл туужийн ном уншигчиддаа тэрхүү ойлголтыг өгнө.

Байгаль хамгаалах тэр дотроос нарсан ойг хамгаалах үзэл санааг шингээсэн энэ номыг бүтээхэд аймгийн Засаг дарга Б.Азжаргал сэтгэл тавин хамтарч ажилласанд зохиогч талархал илэрхийллээ. Аймгийнхаа бүх сургуулиуд болон байгаль хамгаалагчид, ойн нөхөрлөлийн гишүүдэд зохиогч номоо бэлэг болгон гардуулав. Хүн болон байгальд маш их ач тустай нарсан ойгоо хайрлан дээдлэхийг “Уутан хацарт” туужийн ном уншигчиддаа уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18