Украйн хийн хоолой нутгаар нь дамжаагүйн төлөө нөхөн төлбөр авах бодолтой

Б.Хонгорзул
2021/06/14

Украин улс ОХУ-ыг өөрийн олборлодог шатдаг хийгээ гуравдагч улсын нутгаар дайруулалгүй шууд эцсийн хэрэглэгчид хүргэх “Умардын урсгал-2” хоолойг ашиглалтад оруулсны дараа нөхөн төлбөр авах бодолтой байгаа тухайгаа мэдэгджээ. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нь “бидэнд нөхөн төлбөр төлөх тухай хэлэлцээ хийхийг санал болговол авч үзэж болох юм” гэжээ. Гэхдээ өөрийн шатдаг хийгээ нутгаар дамжуулаагүй оросууд эсвэл Оросын хийг Украины оролцоогүйгээр шууд авах болсон Герман хоёрын хэн нь нөхөн төлбөр санал болгохыг Украины сайд тодруулаагүй байна. Мөн нөхөн төлбөр болгож авах мөнгөний хэмжээг хэлээгүй.  

Гэхдээ Украиныг транизит улс гэсэн ач холбогдлоо алдсаны нөхөн төлөөсийг АНУ өмнөөс нь авч өгч магадгүй тухай ярьжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен нь “Умардын урсгал-2”-ыг ашиглалтад орсон тохиолдолд Украины нэлээд алдагдал хүлээх тул түүнийг нь нөхөн төлөх ёстой гэж мэдэгдсэн бөгөөд тэрээр “Энэ бол европчуудын шийдэх зүйл” гэж мэдэгдсэн.  

“Умардын урсгал-2” дамжуулах хоолой ашиглалтад орвол Украин нь Оросын шатдаг хийг нутгаараа дамжуулсны төлөөс гэж жил бүр 3-5 тэрбум евро авдаг байснаа авч чадахаа болих юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18