Финикс Санс бүсийн аваргын төлөө шалгарлаа

Б.Хонгорзул
2021/06/14

НБА-н 2020-2021 оны улирлын плэй-оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр НБА-н талбайд хоёр тоглолт болсноос Финикс Санс баг 125-118 харьцаагаар Денвер Наггетс багийг хожиж цувралыг 4-0-ээр өндөрлүүлж бүсийн аваргын төлөө  шалгарч үлдлээ.

Цувралын дөрөвдэх тоглолтонд К.Пол 37 оноо, 7 оновчтой дамжуулалт, 3 удаа самбараас бөмбөг авч шилдэг тоглолтоо үзүүлсэн. Түүнээс гадна багийн залуу лидер Д.Бүкер 34 оноо, М.Брижес 14, Д.Айтон 12 оноо авсан байна. Харин тэдний өрсөлдөгч Денвер Наггетс багаас таван тоглогч 10-аас дээш оноо авсан ч цувралд хожил авч чадсангүй. Сүүлийн тоглолтод улирлын үнэ цэнэтэй тоглогч Н.Йокич талбайгаас хөөгдөж байдлыг бүр хүндрүүлсэн.

Финикс Санс баг хамгийн сүүлд С.Нэш, А.Стадемайр, Г.Хилл нарын үед буюу 2009-2010 оны улиралд плэй-оффт шалгарч байсан. Түүнээс хойш 11 жилийн дараа залуу лидер Д.Бүкер, НБА-н туршлагатай холбон тоглогч К.Пол тэргүүтэй Финикс Санс баг плэй-оффт шалгарч аяллаа амжилттай үргэлжлүүлж байна. Финиксийн дараагийн өрсөлдөгч нь бүсийн аваргын төлөө Юта Жазз болон Лос-Анжелес Клиперс багуудын аль хожсон нь байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18