Сонгуулиар бэлэн мөнгө тараасан гэх гомдлыг шалгаж байна

Б.Хонгорзул
2021/06/14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа. 

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс сонгууль дуусах хүртэлх хугацаанд сонгуультай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хэчнээн гарсан бэ? 

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд сонгуультай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нийт 7 бүртгэгдсэн байна. Үүнээс Цагдаагийн байгууллага 5, Тагнуулын байгууллага 2 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд орон нутагт 2, бусад нь Нийслэлд гарсан. Эдгээрээс 2 нь Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхгүй байхыг уриалсан, худал мэдээлэл тараасан гэсэн агуулгатай, бусад нь “бэлэн мөнгө тараасан байж болзошгүй” гэсэн гомдол, мэдээлэл байгаа. Одоогоор эдгээр гомдол, мэдээллүүдийг шалгах ажиллагаа хийгдэж байна. 

- Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн хэрэг хэд гарсан бэ?  

- Иргэд, хуулийн этгээдээс Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн шинжтэй нийт 80 гомдол, мэдээллийг гаргасан. Үүнээс 78.8 хувь нь Нийслэлд, 21.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тухайлбал,Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 20, Баянзүрх дүүрэгт 17, Чингэлтэй дүүрэгт 10, Баянгол дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 4 бүртгэгдсэн.

Харин Хөвсгөл аймагт 3, Говьсүмбэр, Увс аймгуудад тус бүр 2, Налайх дүүрэг, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Ховд, Хэнтий аймгуудад тус бүр 1 зөрчил бүртгэгдсэн. Бусад газруудад Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Сонгуулийн үеэр бүртгэгдсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн 36.2 хувийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 2.5 хувьд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Одоо зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа 45 гомдол, мэдээлэл байна. 

Нийт бүртгэгдсэн зөрчлийн гомдол, мэдээллийн 50 гаруй хувь сонгуулийн санал хураалтын өдөр буюу зургаан сарын 9-ний өдөр бүртгэгдсэн байсан.

- Сонгуулийн хууль зөрчих зөрчлийн шинжтэй нийт гомдол, мэдээллийн дийлэнх хувийг ямар төрлийн зөрчил эзэлж байна вэ? 

- Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Сонгуулийн хууль зөрчих зөрчилд нийт 36 төрлийн зөрчил хамаардаг. Үүнээс  “Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн, харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл,  цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулсан”,  “Сонгогч нь санал авах байрнаас гарахдаа саналын хуудас авч гарсан, саналын хуудсанд  тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан, саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн” гэсэн Зөрчлийн  тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16, 30 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 39 бүртгэгдсэн нь хамгийн их байна. 

Мөн “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан”, “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад  хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сурталчилгаа явуулсан” гэсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл тус бүр 8 бүртгэгдсэн.

Бусад нь “Согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан”,  “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн”, “Хүн, хуулийн этгээд нь сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн, мэдэгдэл хийсэн”,  “Сонгуулийн сурталчилгаанд хуульд заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудас ашигласан, эсхүл бусдын нэр болон хуурамч цахим хаяг ашигласан” зэрэг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллүүд байна.

 

Эх сурвалж: УЕПГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 6 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 8 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 12 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 13 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 13 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр