Финландын шигшээ баг анхны том хэмжээний хожлоо авлаа

М.Төгөлдөр
2021/06/13

Европын хөлбөмбөгийн АШТ-ний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Урьд шөнө А хэсгийн Швейцарь-Уэльс, В хэсгийн Финланд-Дани, Бельги-Оросын багуудын тоглолт болсон.

А ХЭСЭГ:

Уэльс 1-1 Швейцар

Гоол: К.Мур 74’, Б.Эмболо 49’

Шар хуудас: К.Мур 47’, Ф.Шер 30’, К.Мбабу 63’

Уэльс: Д.Уорд, К.Робертс, К.Мефам, Ж.Родон, Д.Дэвис, Ж.Моррелль, Ж.Аллен, А.Рамси (И.Ампаду 90+3’), Д.Жеймс (Д.Брүкс 75’), Г.Бэйл, К.Мур

Швейцар: Я.Зоммер,К.Мбабу, Н.Эльведи, Ф.Шер, М.Аканжи, Р.Родригес, Ж.Шакири (Д.Закариа 66’), Х.Сефирович (М.Гавранович 84’), Б.Эмболо

А хэсгийн 2 дахь тоглолт болж тэнцээгээр өндөрлөлөө. Тоглолтын эхний гоолыг Швейцарын залуу довтлогч Б.Эмболо оруулсан бол Уэльсийн шигшээ багаас 74 дэх минутанд К.Мур тэнцээний гоолыг оруулсан. Ингээд А хэсгийн эхний тойргийн дараах байдлаар Итали тэргүүлж, Уэльс, Швейцарын багууд тус бүр 1 оноотой удаалж байгаа бол Туркийн шигшээ баг оноо авч чадаагүй байна.

В ХЭСЭГ:

Финланд 1-0 Дани

Гоол: Й.Похьянпало 59’

Шар хуудас: Р.Лод 4’, Т.Спарв 51’

Финланд: Л.Градецкий, Й.Уронен, Д.О’Шонесси, Д.Араюури, Й.Тойвио, Ю.Райтали (Л.Вяйсянен 90’), Г.Камар, Т.Спарв (Р.Шуллер 76’), Р.Лод, Т.Пукки(Й.Кауко 76’), Й.Похьянпало (М.Форсс 84’)

Дани: К.Шмейхель, Й.Мехле, А.Кристенсен, С.Кьер (Я.Вестергор 43’), Д.Васс (Й.Ларсен 75’), Т.Дилейни (А.Корнелиус 76’), П.Хейбьер, К.Эриксен (М.Йенсен 43’), Ю.Поульсен (Й.Винд С.Ольсен 63’), М.Брейтуэйт

В хэсгийн Дани-Финландын тоглолт хөлбөмбөгийн ертөнцийг багагүй цочирдууллаа. Тоглолтын эхний үе өндөрлөхөд хэдхэн минут дутуу байхад Дани хагас хамгаалагч К.Эриксен талбай дээр ухаан алдаж 20 орчим минут анхны тусламжийн баг ажилласан. Тухайн үед Данийн шигшээ багийн ахлагч С.Кьер багийн лидер гэдгээ олон үйлдлээрээ харуулаад зогсохгүй багаа маш сайн зохион байгуулж чадсан. Талбай дээрх К.Эриксений гэнэтийн үйл явдал спортын салбарын олон тамирчдыг сэтгэл нэгдэн, хамт байгаагаа илэрхийлсэн үйл явдал болсон. Ингээд К.Эриксенийг орон нутгийн эмнэлэг рүү авч явсны дараа хэсэг хугацаанд завсарласан тоглолт үргэлжилсэн бөгөөд Финландууд Й.Похьянпалогийн гоолоор ялалтыг авсан. Й.Похьянпалогийн гоол Финландын шигшээ багийн хувьд том тэмцээнд авсан анхны ялалт байсан хэдий ч тэр гоолы баяраа тэмдэглэлгүйгээр өрсөлдөгч багтаа хүндэтгэлтэй хандсан нь энэ тоглолтын бас нэгэн сэтгэл хөдөлгөм үйл явдал байсан.

Бельги 3-0 Орос

Гоол: Р.Лукаку 10’, 88’, Т.Менье 34’

Бельги: Т.Куртуа, Т.Алдервейрелд, Д.Бойата, Я.Вертонген (Т.Вермален 77’), Т.Кастань (Т.Менье 27’), Л.Дендонкер, Ю.Тилеманс, Т.Азар, Д.Мертенс (Э.Азар 73’), Р.Лукаку, Я.Карраско (Д.Прат77’)

Орос: А.Шунин, М.Фернандес, А.Семёнов, Г.Жикия, Ю.Жирков (В.Караваев 43’), Д.Баринов (И.Дивеев 46’), М.Оздоев, Р.Зобнин (М.Мухин 63’), А.Головин, Д.Кузяев (Д.Черышев 29’), А.Жюба

Бельгийн шигшээ баг Э.Азар, К.де Бройне гээд шилдэг тоглогчид нь бэртэлтэй байгаа ч эхний өрсөлдөгчөө хожиж гурван оноогоо авлаа. Италийн Интер Милан клубт данстай Р.Лукаку энэ жилийн Европын аваргын анхны дублээ хийсэн бол Т.Менье сэлгээгээр талбайд орж ирээд 8 минутын дотор гоол оруулсан. Энэ тоглолтонд багийн ахлагч Э.Азар сэлгээнээс тоглохдоо 20 орчим минут тоглосон. Дараагийн тоглолтонд гараанд гарч тоглох болов уу? 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18