Цар тахалтай тэмцэхэд резидент эмч, төгсөх курсын оюутнуудыг ажиллуулах саналыг уламжиллаа

М.Төгөлдөр
2021/06/13

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд бүтэн жил гаруй хугацаанд цар тахалтай тэмцсэн эрүүл мэндийн салбарын боловсон хүчний асуудал хомсдолд орж байгаа учраас резидент эмч нарыг дахин дайчилж ажиллуулах, анагаахын чиглэлээр суралцаж буй төгсөх курсын оюутнуудыг татан оролцуулах зэргээр хүн хүчний асуудлыг шийдэж өгөх саналыг Шадар сайдад уламжилсан байна. 

“Нөхцөл байдал амаргүй байгаагийн улмаас эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүндрэл, эрсдэл бодитоор нүүрлэж буйг ойлгож байна.

Иймд цар тахлын галын шугамд цаг наргүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхаа ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байх үүднээс хүн хүчийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаа.

Цаашид ч резидент эмч нарын цалин хөлснөөс эхлээд эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа илүү цагийн нэмэгдэл хөлсийг тухай бүрт нь олгохын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан хэрэгжүүлнэ. Харин эрүүл мэндийн салбарынхан Та нар маань улс, нийслэл, дүүрэг гэж бие биенээ ялгахгүй, Ковидтой тэмцэх гэдэг нэг л зорилгын төлөө нэг нэгнээ нөхөж хамтарч ажиллах нь чухал байна. Ямар ч тохиолдолд Ковидын шалтгаант нас баралтыг бууруулах л хамгийн том зорилго Та бидний өмнө бий. Монголчууд бид бүгдээрээ эмч мэргэжилтнүүд Та нартаа бүрэн итгэж найдаж байгаа” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18