"Ковид 19"-ийн ийн эмчилгээ, оношилгоонд хувийн хэвшлийн эмнэлэгүүдийг татан оролцуулах саналыг гаргалаа

М.Төгөлдөр
2021/06/13

Эрүүл мэндийн яаманд өчигдөр /2021.06.12/ нийслэлийн хэмжээний бүх эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар хэлэлцсэн байна.

Энэхүү өргөтгөсөн хуралдаанд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан оролцож, салбарын тулгамдсан асуудлыг сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд, ЭХЭМҮТ, Амаржих газруудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх, ялангуяа халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэх асуудал хөндөгдөж байв.

Мөн цар тахлын халдварын тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгааг дагаад хүнд өвчтөнүүд ихсэж буй нь эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа тул цаашид хувийн хэвшлийн эмнэлгүүдийг Ковид-19-ийн эмчилгээ, оношилгоонд татан оролцуулах саналыг салбарын мэргэжилтнүүд гаргасан байна. 

"Эрүүл мэндийн салбарынхан Та нар маань улс, нийслэл, дүүрэг гэж бие биенээ ялгахгүй, Ковидтой тэмцэх гэдэг нэг л зорилгын төлөө нэг нэгнээ нөхөж хамтарч ажиллах нь чухал байна. Ямар ч тохиолдолд Ковидын шалтгаант нас баралтыг бууруулах л хамгийн том зорилго Та бидний өмнө бий. Монголчууд бид бүгдээрээ эмч мэргэжилтнүүд Та нартаа бүрэн итгэж найдаж байгаа” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18