Н.Жокович хааныг талбайд нь хожив

М.Төгөлдөр
2021/06/12

Мэргэжлийн талбайн теннисний Ролан Гаррос буюу Францын Их дуулга тэмцээний хагас шигшээд учраа таарсан Р.Надал болон Н.Жокович нарын тоглолт боллоо. Тэмцээний хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Н.Жокович дөрвөн сетэд 3-6, 6-3, 7-6, 6-2 харьцаагаар Р.Надалыг хожиж шувтрагын шатанд шалгарсан байна.

Дэлхийн хоёр шилдэг теннисчдийн “тулаан” спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан бөгөөд 58 удаагийн тоглолт Францын Их дуулга тэмцээний хагас шигшээ тоглолт байсан. Шороон талбай бол Испанийн Р.Надалын хамгийн сайн тоглолтоо гаргадаг корт. Энэ ч утгаараа Р.Надал Францын Их дуулга тэмцээнд 13 удаа түрүүлснээс гадна АТР-н шороон талбайд зохиогддог тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлдэг тул “Шороон кортны хаан” хэмээх алдар хүндийг хүртсэн.

“Шороон кортны хаан” Р.Надал өөрийнхөө хамгийн сайн тоглодог шороон талбайтай Францын Их дуулга тэмцээнд 2021 оноос өмнө 16 удаа оролцохдоо 13 удаад нь түрүүлсэн бол 2016 онд 3-р шатанд бэртлийн улмаас тэмцээнийг орхисон. Харин тэр ердөө хоёр удаа буюу 2009 оны 4-р шатанд Шведийн Р.Содерлингт, 2015 оны дунд шөвөгт хүчтэй өрсөлдөгч Н.Жоковичид хожигдсон. Ерөнхийдөө Францын Их дуулга тэмцээнд 2 удаа л хожигдсон байдаг.

Харин 2021 оны Францын Их дуулга тэмцээнд Н.Жокович “Шороон кортны хаан”-ыг талбайд нь хожиж шувтрагын тоглолтонд шалгарлаа. Тоглолтын дараа Н.Жокович “энэ тоглолт миний замналын ТОП-3 тоглолтын нэг байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Ялалт байгуулсан Н.Жокович шувтрагын шатанд Грекийн С.Циципастай тоглоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18