“Nike”-ийг грек цагаан толгойн үсгийг алдаатай ашигласан гэж шүүмжилжээ


Америкийн  спорт барааны “Nike” брэнд нь грек цагаан толгойн үсгээр гангарсан шинэ пүүз зах зээлд гаргаад хэрэглэгчдэдээ ихээхэн шүүмжлүүлж байгаа тухай “Independent” мэдээлжээ.

 “Air Force 1 Lows” гэдэг шинэ загварын пүүзийг Эртний Грекийн ялалтын охин тэнгэрт Нике –д зориулж “Nike” гэсэн үгээр чимэхдээ Грек цагаан толгойн үсгийг ашиглажээ. Гэтэл  “Twitter”-ийн нэгэн  хэрэглэгч тус брэндийн дизайнеруудын НИКЕ гэж Грек үсгээр бичсэн нь үнэн хэрэг дээрээ “ПИКС” гэж уншигдаж байгааг хэлж шүүмжилжээ.  Тэрээр “Уур хүрч байна. Яахаа ч мэдэхгүй юм. Зөвхөн тэнэг хүн л “пикс” гэсэн бичигтэй пүүз өмсчхөөд “Нике” гэж бичсэн байгаа гэж боддог биз. Тэнэгүүд юу өмсөх нь надад хамаагүй ч гэлээ энэ дэлхий дээр 11 сая грек хүн амьдардаг байтал ядаж ганцаас нь ч болов асууж болоогүй юм уу” гэж бухимджээ. Түүний энэ тайлбар асар хурдацтай тархаж, олон хэрэглэгчид дэмжсэн байна. Харин “Nike” компани өөрийн алдааны талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18