Хойд Солонгосын удирдагч турсныг өвчний шинж гэжээ


Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун сүүлийн үеийн зургууд дээр их турсан гарч байгаагаас болж  Өмнөд Солонгосын сэтгүүлчид түүнийг хүнд өвчний шинж тэмдэг байж болзошгүй тухай яриа гаргажээ.

 “NK News” сувгийн мэдээлж буйгаар сэтгүүлчид Хойд Солонгосын удирдагчийн хамгийн сүүлд гарч ирсэн зургуудад дүн шинжилгээ хийжээ. Ингэхэд хамгийн сүүлд сар гаруй бараа сураггүй болоод гарч ирсэн зураг дээр ихээхэн жин хассан нь харагдаж байж. Жишээлэхэд, Ким Жон Ун нь бугуйн цагаа өмнөхөөсөө олон нүд ахиулж чангалсан байгаа нь нүдэнд нь тусжээ.

 Ингэж их турсныг зарим шинжээчид эрүүл амьдралын хэв маягийг баримталж байгаатай холбон тайлбарлаж. Ажиглагчдын хэлж байгаагаар Ким Жон Ун нь 2011 онд төрийн эрхэнд гарсан цагаасаа жил бүр тогтмол 6-7 кг жин нэмсээр 2020 онд ойролцоогоор 140 кг татах болсон юм байна. Гэхдээ өөр зарим судлаач нь жин их хасагдсаныг хүнд өвчний шинж тэмдэг байж болзошгүй гэжээ. Ким Жон Уныг эрүүл мэнд асуудалтай болсон цуурхал сүүлийн үед их гарах болсон.

 Ким нь сар гаруй таг чиг байж байгаад зургаадугаар сарын 6-нд олны өмнө гарч ирсэн. Түүнийг удаан хугацаанд сураггүй болоод байгааг Өмнөд Солонгосын улсаа нэгтгэх яамны Ли Жон Жу анх анзаарч олны анхаарлыг хандуулсан байна. Түүний ярьж байгаагаар энэ жил Ким нь ингэж удаан сураггүй болж байгаагүй аж.

 Ер нь сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын удирдагч үе үе сураггүй болдог болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Үүнээс өмнө 2020 оны хавар хэвлэл мэдээллийн хуудаснаа гарахгүй сураггүй болсон. Энэ хугацаанд Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч, өөрийн өвөө Ким Ил Соны төрсөн өдөр гэсэн маш чухал тэмдэглэлт өдрөөр олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй. Үүнээс болоод Өмнөд Солонгосын зарим хэвлэлд түүнийг үхлүүд өвдсөн эсвэл нас барсан туухай шуугьж байтал дөрөвдүгээр сарын 21 нь Хойд Солонгосын ТВ сувгуудаар гарч ирсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18