Коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүн дахин халдвар авсан тохиолдол Төв аймагт гарлаа

Л.Бямбажав
2021/06/11

Төв аймгийн иргэн коронавирусийн халдвар аваад эмчилгээ хийлгэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан ч дахин халдвар авсан тохиолдол өчигдөр /2021.06.10/ гарлаа. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын 45 настай эрэгтэй өнгөрөгч тавдугаар сарын 22-нд коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, зургаан сарын 2-ныг хүртэл буюу 10 хоног Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад гарчээ. Тухайн үед  Ковид-19 хүнд хэлбэр хоёр уушигны хатгалгаа, зүрхний төрөлхийн гажиг, анхдагч уушигны даралт ихсэлт хүнд зэрэг, ЦЭА “В” элэгний архаг үрэвсэл дунд идэвхижилтэй  оноштойгоо хэвтэн эмчлүүлсэн байна. 

      Улмаар тухайн иргэн зургадугаар сарын 10-ны өдөр  Жаргалант сумын Эрүүл мэндийн төвд  биеийн байдал хүнд 2 уушгинд битүү нойтон хэржигнүүртэй, амьсгалын дутагдалд орсон, халуурсан байдалтайгаар дахин коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Одоогоор уушигны хатгалгааны хүндэрсэн хэлбэр, амьсгал зүрхний дутмагшил оноштойгор эмчлэгдэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 4 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 5 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 5 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 11 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 12 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25