Францын Ерөнхийлөгчийг алгадсан иргэн тайлбар хийжээ

Н.Мижидмаа
2021/06/10

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нь энэ сарын 8-нд Дром мужид айлчилж, нутгийн иргэдтэй уулзах үеэрээ алгадуулсан хэрэг гарсан нь Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв болоод байна. Ерөнхийлөгч намхан төмөр хашлагийн цаана цугласан нутгийн иргэдэд дөхөн юм ярилцах зуур нэг хүнтэй гар барьж хэдэн үг сольтол нөгөөх нь түүнийг хүчтэй алгадсан юм. Энэ хэргийн дараа хоёр хүнийг баривчлаад байгаа. Тэгвэл баривчлагдсан хүмүүсийн гэрт нэгжлэг хийх явцад Гитлерийн “Майн кампф” ном гарч ирсэн байна. Макроныг алгадсан Дамьены хамсаатан Артур С гэгч энэ хүний гэрээс мөнө зэвсэг гарч ирсэн байна. Харин хэргийн эзэн Ерөнхийлөгчөө алгадах болсон шалтгааны талаар тодруулахад “Ард түмний үгийг сонсдоггүй Ерөнхийлөгчөөс залхаад” гэжээ. Мөн 2017 онд Макроны хэлж байсан “Францын соёл гэж үгүй, харин Франц дах соёл гэж бий бөгөөд тэр соёл олон янз хэлбэр янзтай байдаг юм” гэсэн үгний эхний хэсгийг тогтоож аваад, Францыг өөрийн гэх соёлгүй гэлээ гэж их уурлаж, бухимдаж явдаг байсан тухай танилууд нь ярьжээ.

 

Харин Макрон өөрийг нь алгадсан хүмүүсийг шүүмжлээд, биед нь халдсан явдлыг “цор ганц тохиолдол” гээд онц анхаарч, дөвийлгөх хэрэггүй гэжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 58 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18