Вакцины оронд усаар тарьчихаад мөнгө нэхжээ

Н.Мижидмаа
2021/06/10

Коронавирусийн эсрэг вакцины хүртээмж ядуу буурай улс орнуудад, ялангуяа Африкийн орнуудад бэрхшээлтэй хэвээр байна. Ийм нөхцөлд аюулт өвчнөөс сэргийлэх гэсэн хүмүүсийн хүслийг луйварчид далимдуулах явдал олон гарах болжээ.

 

Тухайлбал, Кени улсад нутгийн иргэдэд корона вирусийн эсрэг вакцины оронд "ус" тарьчхаад мөнгө нэхсэн хэрэг гарсан тухай “Vice” бичсэн байна. Тодруулбал, Африкийн энэ улсын иргэд уг нь бол “AstraZeneca” компанийн вакцин үнэгүй хийлгэх эрхтэй юм байна. Вакциныг улсаас эрх авсан тусгай төвүүдэд хийх ёстой аж. Гэтэл вакцины хүртээмж муу байгааг зарим эмч нар урвуулан ашиглаж боловсрол мэдлэг муутай хүмүүст вакцины оронд ус тарих тохиолдол гарчээ. Ингээд зогсохгүй үүнийхээ төлөө хүмүүсээс мөнгө авч байсан аж. Одоо Кенийн цагдаа нар ийм хэд хэдэн хэргийг шалгаж байгаа юм байна.

 

Үүнээс өмнө, нэгдүгээр сард Эквадорт ардын эмчилгээ хийдэг нэгэн эмнэлэг юу нь мэдэгдэхгүй зүйлийг коронавирусийн эсрэг вакцин гэж тарьсан хэрэг гарч байсан. Энэхүү ардын эмчилгээний төв нь хуурамч вакцин тариулсны төлөө 15 доллар нэхээд, гурван удаа тариулбал COVID-19-ийн эсрэг дархлаатай болно гэж тайлбарлаж байжээ. Хэрэг илэрсний дараа эмнэлгийн удирдлага вакцин тариагүй харин дархлаа сайжруулдаг ийлдэс ба амин дэмийг уусмал тарьсан гэж гүрийсэн байна. Шалгалтын явцад энэхүү шидэл эдээр хэдийн 20 мянган хүн тариад амжсаныг илрүүлж байжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 58 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18