Талбайн теннисний сонгодог тулаан Р.Надалын эсрэг Н.Жокович

Н.Мижидмаа
2021/06/10

Газрын теннисний 2021 оны Ролан Гаррос буюу Францын Их дуулга тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо. Францын Их дуулга тэмцээн нь календарын нэг жилд зохион байгуулагддаг газрын теннисний хамгийн том 4 Их Дуулга тэмцээний нэг бөгөөд 1891 оноос хойш зохиогдож байсан. 

Энэ удаагийн тэмцээний хагас шигшээ шатанд Р.Надал болон Н.Жокович нар таараад байна. Газрын теннисний өнгийг тодорхойлж буй хоёр теннисчин 57 удаа таарч тоглоход Н.Жокович хоорондын харьцааг 29-28-аар тэргүүлдэг. Ролан Гаррос тэдний 58 дахь удаагийн “тулаан” болно. 

Тэдний өрсөлдөөн 2006 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 57 удаа тоглоход ямар нэгэн тэмцээний шигшээ шатанд 28 удаа таарахад 15-д нь Сербийн Новак Жокович хожсон байдаг бол Их дуулга тэмцээний хүрээнд 16 удаа таарахад 10-д нь Испанийн Рафаэл Надал ялалт байгуулж байжээ. Харин дээрх 57 удаагийн тоглолтоос 27 нь хатуу гадаргуутай талбай, 26 нь шороон гадаргуутай талбай, 4 нь зүлгэн талбай байсан. Шороон талбайд Р.Надал 19-7 харьцаагаар, хатуу гадаргууд Н.Жокович 20-7 харьцаагаар хоорондын харьцааг тэргүүлдэг бол зүлгэн гадаргууд харилцан 2-2 удаа ялалт байгуулж байсан. 

Ерөнхийдөө энэ удаагийн тоглолт Р.Надалын хувьд ялалт байгуулах боломж өндөр байгааг харуулж байна. Учир нь Ролан Гаррос нь шороон гадаргуутай талбайд болдог тэмцээн бөгөөд Р.Надал шороон гадаргуутай талбайд өрсөлдөгч Н.Жоковичийг буулгаж авдаг. Энэ удаагийн тоглолтонд Р.Надал ялалт байгуулж чадвал хоорондын харьцааг 29-29 болгоно. Хагас шигшээд ялалт байгуулсан нь Ролан Гарросын аваргын төлөө Германы А.Зверев болон Грекийн С.Циципас нарын хожсонтой нь тоглоно. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 58 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18