Техникийн салбарт Хятадтай өрсөлдөхөд 250 тэрбум доллар зарцуулах хууль батлав

Б.Хонгорзул
2021/06/09

АНУ-ын зүгээс манай урд хөршийг ойрын ирээдүйд №1 өрсөлдөгч, дайсан нь болно гэж тодорхойлсон. Улмаар Хятадыг хөгжлийг сөрөх, өрсөлдөөнд ялж гарахад маш их анхаарах болсон. Энэ удаад АНУ-ын Конгрессын дээд танхим болох Сенат нь Хятадтай техникийн салбарт өрсөлдөхөд зориулж тусгайлан 250 тэрбум долларыг улсын төсвөөс гаргах хуулийг баталсан байна.  

Шинэ хуулийн дагуу НАСА, Худалдаа ба Эрчим хүчний яамдад хамгийн орчин үеийн технологийн судалгаа явуулахад зориулж мөнгө гаргаж өгөх юм байна. Үүний дотор хагас дамжуулагчийн үйлдвэрлэл дээр Хятадын компаниуд болон технологиос хамааралтай байгааг арилгахад гэхэд л 52 тэрбум доллар зарцуулахаар болсон байна.  

Одоо Сенатын баталсан хуулийг Конгрессын Төлөөлөгчийн танхимаар хэлэлцүүлж батлах юм. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Жо Байден ийм хууль баталж байгааг дэмжсэн байна. Цагаан ордноос энэ талаар мэдэгдэл гаргаж “Энэхүү санаачилга нь бидэнд хиймэл оюун ухаанаас эхлээд ухаалаг төхөөрөмж ба цахилгаан машинд ашигладаг литийн зай хураагуур хүртэл маргаашийн өдрийн шийдвэрлэх ач холбогдолтой технологиудыг боловсронгуй болгож, шинээр бүтээх боломж олгоно” гэж мэдэгджээ.  

Мөн Байден нь “Бид ХХI зуунд ялалт байгуулах уралдаанд оролцож байна, гарааны буу хэдийн буудчихсан. Бусад улс орнууд өөрсдийн судалгаанд хөрөнгө оруулж байгаа үед бид хоцорч эрсдэлд орж болохгүй” гэжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18