Дархан-Уул аймагт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт амжилттай эхэллээ

Б.Хонгорзул
2021/06/09

Өнөөдөр(2021.06.09) өглөөний 07:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль эхэлсэн. Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга О.Хүрэлчулуунтай ярилцсаныг хүргэе.

 Дархан-Уул аймгийн сонгуулийн үйл ажиллагааны явцаас танилцуулна уу? Аймгийн хэмжээнд хэчнээн төрийн албан хаагч ажиллаж байна вэ?

- Дарханчууддаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье! Манай аймагт сонгуулийн бэлтгэл бүрэн хангагдаж, санал өгөх нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Нийт 40 хэсгийн хороонд томилгоот 270 гаруй албан хаагч, мөн иргэний бүртгэлийн мэргэжилтэн, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэнд, Цагдаа, Тагнуул, Мэдээллийн технологийн баг, даамал зэрэг нийт 744 албан хаагч ажиллаж байна. Үүнээс гадна нийт 167 ажиглагч ажиллаж байна.

- Сонгогчдын бүртгэлийн тухайд?

- Дархан-Уул аймгийн нийт сонгогчийн тоо 69970. Үүнээс 4457 нь түр хасах тэмдэглэгээтэй байгаа. Ингээд санал өгөх сонгогчийн тоо 65513 болж байгаа юм. Иргэд election.burtgel.gov.mn хаягаар орж, регистрийн дугаараа оруулаад санал авах байрны мэдээллийг авч болно. Мөн аймгийн мэдээллийн цахим хуудсуудаар санал авах байрны хаяг, байршлын мэдээллүүдийг оруулсан. Энэ удаад та бид 6 жилийн хугацаатай ажиллах анхны ерөнхийлөгчийг сонгох онцгой эрх, үүрэг хүлээсэн тул Дарханчууд маань Монгол улсын иргэний үүргээ биелүүлж сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцоорой гэж уриаллаа.



 Өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар хэчнээн иргэн санал өгсөн бэ?

- Аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 455 иргэн санал өгөхөөр бүртгүүлсний 94 хувь нь хамрагдсан. Ийнхүү зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгсөн өгсөн иргэдийн саналын хуудсыг өнөө өглөө бүх хэсгийн хороод санал хураалт эхлэх үед төхөөрөмждөө уншуулсан.

- Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ямар зохион байгуулалтууд авч ажиллаж байна вэ?

- Мэргэжлийн байгууллагууд болон Сонгуулийн Ерөнхий Хорооны заавар зөвлөмжид үндэслэн халдвар хамгааллын дэглэм сахиулах журам гарсан. Хүн хоорондын зай баримтлах, халуун хэмжиж оруулах, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл ахуйг хангах зэргээр сонор сэрэмжийг баримтлан ажиллаж байна.
Тухайлбал, Иргэд санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ ирэхийн зэрэгцээ амны хаалтаа заавал зүүж, хүн хоорондын зай барих ёстой. Улмаар санал авах байр руу ороход биеийн халуунаа хэмжүүлж, иргэний бүртгэлийн ажилтанд хурууны хээгээрээ мэдээллийг шалгуулж, саналаа өгнө. Үүний дараа санал өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийж байна. Сонгогчдоос дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт бичиг баримт шаардахгүй байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18