Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт эхэллээ

Л.Бямбажав
2021/06/09

Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнөөдөр /2021.06.09/ улс орон даяар 07:00 цагт эхэллээ. Санал хураалт орой 22:00 цагт дуусна. Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амарна. 2021 оны Ерөнхийлөгчийн  сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат"эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байгаа.

 Энэ удаагийн сонгуульд 2.151.329 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн.Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, 330 сум, есөн дүүргийн сонгуулийн хороо 2087 хэсгийн хороод ажиллана. Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна.

 Сонгогч та www.burtgel.gov.mn сайт руу хандаж, сонгох цэснээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт гэсэн цэсийг сонгоод өөрийн регистрийн дугаар болон оршин суугаа газрынхаа хаягийг оруулан зурганй кодыг амжилттай бөглөснөөр санал өгөх байраа харах боломжтой.

 Сонгуулийн санал авах үйл ажиллагаанд  нийт 18647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллана. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын 9000 гаруй алба хаагч хамгаалалтад, эрүүл мэндийн салбарын 1300 ажилтан ажиллаж байна. Мөн сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллах юм.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр гадаадад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ 8000 гаруй хүн бүртгүүлснээс 5800 орчим хүн саналаа өгсөн.


СОНГУУЛИЙН БҮХ ХЭСЭГТ 100 ХУВЬ ГАР АРГААР ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙНЭ

Санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсуудыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ.Хяналтын тооллогыг санал хураалт дууссаны дараа эхлүүлж, завсарлагагүйгээр явуулж дуусгана. Гар тооллогын ажиллагааг зохион байгуулагчид буюу хэсгийн хорооны гишүүд нэг удаагийн зориулалт бүхий бээлий, богино ханцуйтай цамц өмсөх ба хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгаж баталгаажуулах юм.

Сонгогч та саналаа өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхтэйгээ очно. Санал авах байранд очоод хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм.

 Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх нь энэ удаагийн сонгуулийн онцлог. Сонгогчийн хуруун дээр тэмдэглэгээ хийхдээ эрүүл ахуйн зохих шаардлага хангасан халдвар хамгааллын дэглэм баримтлах, тэмдэглэгээ хийх дараалал, хадгалалт, хамгаалалт сайтар сахихыг журмаар боловсруулсан. Бэхэн тэмдэглэгээ хийх боломжгүй буюу хөгжлийн бэршээлийн улмаас гарын хуруунд тэмдэглэгээ хийх боломжгүй бол энэ талаар тэмдэглэл хөтлөх юм. Тэмдэглэгээ хийх бэхийг хүний биед болон гадна орчинд хоргүй болох талаар мэргэжлийн байгууллагуудад хандан баталгаа, дүгнэлт гаргуулна.

 Өчигдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үйл ажиллагаа явагдсан. Энэ удаагийн сонгуульд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийг 25619 иргэн гаргасан бөгөөд сонгуулийн 2087 хэсгийн хороонд уг ажиллагааг явуулсан. Цар тахлын улмаас эмчлүүлж байгаа, тусгаарлагдсан нийт 7051 хүн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан байдаг.

САНАЛЫН ХУУДСЫГ ХЭРХЭН БӨГЛӨХ ВЭ?

  • Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
  • Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэлээг хийнэ. 
  • Сонгогч дээр дурьдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ. 
  • Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжтой. 

 Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж зургаан жил ажиллах төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Иймд сонгуульдаа бүгдээрээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 7 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 7 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 10 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 10 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр