Австрали хулганы нүүдэлд дайрагдаад байна

М.Төгөлдөр
2021/06/08

Австралийн Шинэ өмнөд Уэлс, Квинсленд, Виктория зэрэг мужууд нь хулганын нүүдлийн хөлд өртөөд байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Хулганын нүүдлийн хэмжээний талаар нутгийн иргэд ярихдаа “хулганаар бороо орж байна”, “хулганын тахал болж байна” гэх зэргээр тодорхойлж байна. Үнэхээр ч хулганын нүүдлийн хэмжээнд ухаан санаанд багтамгүй их байгаа аж. Хулганууд хэдэн тэрбумаараа фермүүдийн ойролцоо үүрлэж фермерүүдийн хураасан ургацыг цөлмөж, хоолгүй болсон үедээ нэгнээ барьж идэж байгаа аж.

Австралийн хөдөө аж ахуйн сайд Адам Маршал нь хэрэв хавар болохоос өмнө дийлэнх хулганын устгалд оруулж амжихгүй бол нүүдлийн хөлд өртсөн мужуудад эдийн засгийн болон нийгмийн гүн хямрал үүсэж болзошгүй гэж мэдэгджээ.

Тухайн мужуудад сүүлийн хэдэн сарын турш турш хүчтэй бороо орсноо залгаж маш хүчтэй ган болсон, өмнөх чийглэг үеэс болоод Австрали нь түүхэндээ байгаагүй их хэмжээний үр тарианы ургац хураагаад байсан гэх мэт цаг агаарын болон хүний үйл ажиллагааны таатай нөхцөл хавсарч бүрэлдсэнээс болоод хулгана ингэтэл их хэмжээгээр үржсэн гэж үзэж байгаа аж. Хулганын нүүдлийг зогсоохын тулд Засгийн газраас бромадиолон нэртэй хүчтэй хор ашиглахыг зөвшөөрч, цаашид хулганыг үр тогтоох боломжгүй болгох “генийн био хяналт” гэж нэрлэгдсэн тусгай технологи боловсруулахад 50 сая доллар төсөвлөхөөр болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 58 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18