АНУ цар тахлын гарал үүслийн асуудал дээр Хятадыг илүү нээлттэй байхыг уриалав


Хятадыг шинэ корона вирусийг лабораторийн нөхцөлд гарган авч, хариуцлагагүйн улмаас алдаж, цах тахлыг дэгдээсэн гэдэг хардалт тасрахгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Ухань шалгалт хийсний дараа корона вирусийг Хятадын лабораторид зохиомол аргаар гаргасан авсан гэх магадлал хамгийн бага гэсэн дүгнэлт гаргасан. Үүний дараа корона вирусийн гарал үүслийн талаарх яриа бусад асуудалд дарагдан мартагдаж болох байсан ч АНУ-ын удирдлага эргэлзсэн хэвээр байгаа бөгөөд янз бүрийн мэдэгдэл хийж Хятадыг хардах, буруутгах байдлыг улам дэвэргэж байгаа аж.

 Энэ удаад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ээлжит мэдэгдэл хийж, Хятадыг корона вирусийн асуудлаар илүү нээлттэй байх ёстой гэжээ. Түүнийг “Axios” сайтад ярилцлага өгөх үеэр түүнээс Бээжин Уханийн вирус судлалын лабораториос корона вирусийг алдсан гэдгээ нууж байсан нь илэрвэл яах вэ гэж асуусан байна. Блинкен хариуд нь “Бид болсон зүйлийн учрыг олох ёстой. Хариуцлага гэж байх ёстой ч миний бодлоор хамгийн гол нь бид дараагийн цар тахлаас яаж урьдчилан сэргийлэх эсвэл үр дагаврыг зөөллөх ажлыг илүү үр дүнтэй болгох хэрэгтэй байх. Гэтэл Хятадын Засгийн газар анхнаасаа ийм зүйл хийгээгүй, одоо ч хийхгүй байна. Тэд нээлттэй байж чадаагүй. Олон улсын хамтын нийгэмлэгт, бидэнд шинжээч, судлаачдыг чөлөөгүй нэвтрүүлж, цаг тухайд нь мэдээлэл солилцож байх нь чухал болохоор ийм зүйл болох ёстой” гэжээ. Мөн Хятадыг олон улсын хариуцлагатай тоглогч гэж хэлэгдэхийг хүсэж байгаа бол цаашид өөрт байгаа бүх мэдээллийг дэлгэх ёстой гэжээ.

 Бээжин нь ямар ч мэдээлэл нуугаагүй, корона вирусийн гарал үүслийн асуудал дээр дээд зэргээр нээлттэй байгаа гэдгээ удаа дараалан мэдэгдэж байгаа юм. Ийм нөхцөлд АНУ-ын удирдлага Хятадаас юу нь мэдэгдэхгүй их мэдээлэл дэлгэж, бүр ч илүү нээлттэй байхыг шаардаж байгааг Бээжин ямар ч үндэслэлгүй гэж мэдэгдэж байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 58 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18