​Байдены шийдвэр Украйны Ерөнхийлөгчийг гайхшруулжээ


Байдены албан ёсоор мэдэгдсэнчлэн АНУ нь Оросын “Умардын урсгал-2” шатдаг хий дамжуулах хоолойн эсрэг цаашид хориг арга хэмжээ татгалзаж байгаад Украйны Ерөнхийлөгч ихэд гайхширсан байна. Тэрээр ням гарагт “Axios” сайтад ярилцлага өгөхдөө “Би “Умардын урсгал-2”-той холбоотой зүйлс дээр АНУ нь манай сүүлчийн найдвар мөн гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байсан. Тийм ч учраас бид маш ихээр гайхшираад байна” гэжээ.

 АНУ нь цаашид Орос ба Германы төслийн эсрэг хориг арга хэмжээ авахгүй гэдгээ Украйнд урьдчилж хэлээгүй явдлыг ойлгохгүй байгаагаа Украйны Ерөнхийлөгч хэлжээ. Тэрээр “Би олон удаа балмагдсан. АНУ –ын шийдвэрээс гадна энэ тухай хэвлэлээс олж мэдсэн нь хоёр дах гэнэтийн  бэлэг болсон” гэжээ. Энэ бүх шийдвэрүүд нь АНУ нь Украйныг ямар ч тохиолдолд огтхон ч гуйвалгүйгээр дэмжинэ гэсэн итгэлийг алдагдуулж байна гэдгийг Зеленский онцолсон байна.

 Харин шинжээчид, судлаачид Байденыг ийм шийдвэр гаргасанд огтхон ч гайхахгүй байгаа юм байна. Хийн хоолой баригдаад бараг дуусаж байгаа болохоор цаашид хориг арга хэмжээ авах нь Европ дах Америкийн гол түнш Германыг өөрөөсөө түлхэж, Америкаас үл хамаарсан бие даасан бодлого явуулахад хүргэнэ гэж тооцсон тул аргагүйн эрхэнд хийн хоолойн эсрэг хориг арга хэмжээ авахгүй байхаар шийдсэн аж. Украйны тухайд гэвэл энэ улсын эрх ашиг нь Америкийн бодлоготой зөрчилдсөн тул америкчууд ямар ч эргэлзээгүйгээр гагцхүү өөртөө ашигтай шийдвэр гаргасанд гайхах зүйлгүй гэжээ. Харин шийдвэрийнхээ талаар Украйнд урьдчилан мэдэгдээгүй тухайд гэвэл урьдчилан мэдэгдэх нь нэгэн төрлийн зөвшөөрөл авч байгаа хэрэг бөгөөд зиндаа адил улсууд эсвэл дагуул улс нь ноёлогч улсдаа хийдэг зүйл гэдгийг судлаачид онцолж. Украйн ба АНУ гэсэн харилцаа нь зиндаа адил улсуудын харилцаа огт биш, АНУ нь бодит байдал дээр Украйныг гаднаас шууд удирдаж байдаг гэж болохоор тул америкчууд шийдвэр гаргахаасаа өмнө Украйнд урьдчилан мэдэгдэнэ гэдэг ажил олгогч нь сахилга батын зөрчил байнга гаргадаг ажилтнаасаа зөвшөөрөл авсантай адил байж боломгүй хэрэг гэж зарим судлаач тодорхойлжээ.

 Мөн зарим судлаачийн ёжилж байгаагаар Оросыг шатдаг хийгээ Баруун Европт гуравдагч улсын нутгаар дайруулалгүй буюу Украйны нутгаас гадуур Балтын тэнгисийн ёроолоор хоолой тавихад хүргэсэн улс нь Украйн өөрөө гэнэ. Анх Ющенког АНУ-ын дэмжлэгтэйгээр улбар шар хувьсгал хийж төрийн эрхэнд гарсны дараанаас АНУ-ын ил далд зааврын дагуу Оросыг Европын хувьд найдваргүй түнш болгон харагдуулах янз бүрийн алхам хийж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл Европыг чиглэсэн шатдаг хийн дийлэнх хоолой газар нутгаар нь дамжин өнгөрдөг гэдэг давуу талаа урвуулан ашиглаж эхэлсэн. Украйн нь шатдаг хийн дамжин өнгөрөх хөлсийг огцом нэмэх, Европ рүү яваа хийнээс замаас нь өөрийн хэрэгцээнд дураараа авах, янз бүрийн маргааны үеэр хийн хоолойг тас хааж, Оросыг хийг Европ руу бүр явахгүй болгохоор сүрдүүлэх гэх мэт арга хэмжээг удаа дараалан авч байсан гэжээ. Гэтэл хийн хоолойн замд байдаг Польш, Беларус гэх мэт бусад улсууд хэзээ ч Украйнтай адил авир гаргаж байгаагүй юм. АНУ-д занараас шатдаг хий олборлох шинэ технологи нэвтрүүлэн дэлхийд хамгийн их хий олборлогч улс болж хувирсны дараа байдал бүр ноцтой болсон. Баруун Европ нь шатдаг хийг найдвартай нийлүүлэх түнштэй болохын тулд хийн хоолойгоо хэзээ ч хаалгаж магадгүй Оросын оронд АНУ-аас шатдаг хий авч эхэлж магадгүй болсон. Ийм нөхцөлд оросууд тэнэг хүмүүс биш тул цаашдаа ааш нь олдохгүй эрх хүүхэд шиг авирлах украйнчуудаас болж Баруун Европ гэсэн асар том зах зээлээ АНУ-д алдахыг хүсээгүй тул арга буюу Балтын тэнгисийн ёроолоор хоолой тавьж, гуравдагч улсаас үл хамааран хийгээ Европт шууд нийлүүлдэг болох нь зөв гэсэн шийдвэр гаргаж, түүнээ хэрэгжүүлж эхэлсэн аж. Удалгүй “Умардын урсгал-1”-ийг ашиглалтад оруулсан. Харин одоо “Умардын урсгал-2”-ыг ашиглалтад оруулснаар Орос нь Баруун Европ руу нийлүүлж байгаа бүх шатдаг хийгээ Украйнаас огтхон ч үл хамаарсан байдлаар шууд нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Цаашдаа Украйны нутгаа хийгээ дамжуулахаа бүрэн зогсооно гэдгээ ч удаа дараалан мэдэгдэж байсан. Эндээс хожих нь Орос ба Герман тэргүүтэй Баруун Европ бол Украйн нь транзит улс гэж жил болгон зүгээр сууж байгаад 3-5 тэрбум евро авдаг байснаа нэг мөр алдаж байгаа юм. Ингээд зогсохгүй Украйн нь геополитикийн хувьд ямар ч нөлөөгүй, онц ач холбогдолгүй улс болж хувирч байгаа гэдгийг судлаачид онцолж байна.

 Майдан хувьсгалын дараагаар газар нутгийн нэг хэсгээ алдаж, иргэний дайн дэгдсэний улмаас эдийн засгийн гүн хямралд орсон Украйны хувьд жил болгон авдаг 3-5 тэрбум евро цаашид авахгүй гэдэг нь том цохилт. Өмнө нь хийн хоолойн эсрэг АНУ-аас авч байгаа хориг арга хэмжээний ачаар транзит улс хэвээр байж, оросуудаас  мөнгө зүгээр авдаг хэвээр байна гэж найдаж байсан нь ийнхүү талаар болж байгаа тул Ерөнхийлөгч Зеленский балмагдахаас өөр аргагүй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан хүмүүсийг урамшуулав 7 цагийн өмнө
Монголбанк: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгав 7 цагийн өмнө
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг авлаа 9 цагийн өмнө
ГИХГ: Долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов 9 цагийн өмнө
Х. Ганхуяг: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлнэ 10 цагийн өмнө
Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 40 хувьтай байна 10 цагийн өмнө
Улаанбаатарт метро төсөл хэрэгжсэнээр нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ 11 цагийн өмнө
Хил зөрчихийг завдсан гадаадын иргэнийг илрүүлжээ 12 цагийн өмнө
Чуулганаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 12 цагийн өмнө
О.Номинчимэг: Тамхины гаалийн татвар тэлэгдэх юм бол Монгол төр хорт хавдрын өмнө цагаан тугаа өргөнө 14 цагийн өмнө
Улаанбаатарт хүйтний эрч чангарч өдөртөө -18 хэм хүйтэн байна 15 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Хүнлэг ёс суртахуун, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүргээ сахин биелүүлэхийг уриаллаа Өчигдөр
Б.Золжаргал:Анх ааваасаа бүтэн сар гуйж байгаад өөрийн авто угаалгаа нээж байсан Өчигдөр
Томуу өвчин өмнөх долоо хоногоос 5 хувиар буурсан байна Өчигдөр
Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар: ​МУ-ын хүүхэд, гэр бүлийн хөгжил нь олон улсын түншлэлээр илүү урагшлах ёстой Өчигдөр
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 524 вагон байна Өчигдөр
Говь-Алтай аймгийн 14 настай хүү дрон кодчиллоор Дэлхийн аварга боллоо Өчигдөр
Өнөөдөр байнгын хороодын хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Агаарын чанарын нарийвчилсан судалгааны үр дүнг өнөөдөр танилцуулна Өчигдөр