Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, үхүүлэхгүйн тулд вакцин хийлгэхээс өөр арга байхгүй

Л.Бямбажав
2021/06/07

Засгийн газар 2.5 сая Пфайзер вакциныг 12-16 насны хүүхдүүдэд хийхээр худалдан авч байгаа билээ. Хүүхдүүдэд вакцин хийх нь буруу, зөв эсэх талаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан  дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр “Шинжлэх ухаан гэдэг шашин шиг юм биш. Маш олон судалгааны  төв, олон хүнд хийгээд гарсан үр дүнгээ л ярьж байгаа. Ковид бол дэлхийд анх удаа гарч байгаа. "Би анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй" гэж бид ярьдаг. Монголчууд ч алдаж байгаа.  Иргэд ч алдаж байгаа. Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнсэлцээд байж байна. Засгийн газар ч алдаж байгаа. Америк ч алдсан. Америк ямар байсныг та нар санаж байгаа байх. Хүнээ тавих газар байхгүй Дэлхийн II дайны үе шиг массаар нь оршуулж байсан. Бүгд алдаж байгаа, гэхдээ хамгийн бага алдах ёстой. Яагаад гэхээр энэ алдааны цаана хүний амь байдаг. Хүний өвчин зовлон, уй гашуу байдаг учраас хамгийн бага алдах ёстой. Бид бусад орнуудтай харьцуулаад байгаа нь тэдний алдаанаас суралцах ёстой. Вакцин тариулаад маргааш нь ид шидтэй болоод, гадуураа хуяг хийчихсэн юм шиг болж байгаа юм биш. Мөн огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан, тариулаагүй бүх хүнд вирус орж ирж байгаа. Дэлхий даяар вакцин хийлгэсэн хүмүүсээс нэлээд өндөр хувь буюу 4-5 хувь нь халдвар авч байгаа. Зарим оронд үүнээс ч өндөр байгаа. Монголд харьцангуй бага.

Азаар, Монгол Улсын Засгийн газар маш сайн ажилласан. Би иргэн хүнийхээ мөн эмчийнхээ хувьд Монголын Засгийн газарт, Ерөнхий сайдад, Гадаад харилцааны сайдад, Сангийн сайдад, УОК-т бүгдэд нь талархмаар байна. Монгол баян тарган, чадалтай улс биш. Эдийн засгийн хувьд ч, эрүүл мэндийн системийн хувьд ч тэр. Засгийн газар, Эрүүл мэндийн яам, УОК сайн ажиллалаад, иргэд ухамсартай хандаж вакциндаа ингэж сайн хамрагдаагүй байсан бол тархвар судлаачдын тооцоолж байгаагаар доод тал нь өдөртөө 10-20 мянган хүн өвдөөд, 1000-аас дээш үхэлтэй байх байсан. Бүх эмнэлэг дүүрээд жилийн өмнөх Итали, Герман, Франц, Америк шиг зөвхөн үхэх гэж байгаа хүнээ аппаратад авна. Зарим нь аваад ч нэмэргүй гэдэг дээрээ тулаад улс даяараа эмгэнэлтэй байдалд байхаар байсан. Хоёр сая хүнээс өдөрт 1300 гэдэг их бага хэмжээ. 0.3 хувь байна гэсэн үг. Энэ бол байх ёстой л үзэгдэл. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийнх бүр бага байгаа. Вакцинаа хийлгэсэн хүмүүс хүндэрч, өвдөх нь харьцангуй бага, бараг байхгүйтэй адилхан. Хоёр сая хүнд вакцин хийхэд тодорхой хэсэг нь өвдөнө, хүндэрнэ, нас барна. Вакцин хийлгээгүй хүмүүс бүр илүү эрсдэлтэй. Зургадугаар сарын 1 гэхэд Улаанбаатарт хоёрдугаар тунгаа хийж дуусна гэж байгаа. Тэглээ гээд өвдөлт бүр алга болохгүй. Тэр байтугай энэ зун, энэ намар алга болохгүй.

Сүүлийн үед хүүхдийн халдвар нэмэгдэж байна. ЭМЯ-ны өгч байгаа мэдээллээр сүүлийн үед 50, 60 хувь нь хүүхдүүд өвдөж байна. Монгол хүүхдүүдийн орон. 16 хүртэлх насны хүүхдүүд хүн амын 30-аад хувь байгаа. Эдгээр хүмүүст огт вакцин хийгээгүй болохоор халдвар дамжиж байна. Харамсалтай нь сүүлийн үед хүүхдүүдээ таргалуулдаг болсон. Чихрийн шижинтэй, суурь өвчтэй, дархлааны өөрчлөлттэй хүүхдүүд их болсон. Засгийн газрыг магтдагийн учир нь наймдугаар сарын дундуур хичээлийг эхлүүлнэ гэсэн. Түүний өмнө хүүхдүүдээ вакцинжуулна гээд хамгийн үнэтэй, хүндрэл бага Пфайзерыг эхнээсээ оруулж ирж байна. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байгаа бол вакцин хийлгэхээс өөр арга байхгүй. Хамгийн аюулгүй, гайгүй вакцин нь Пфайзер гэж байгаа. Тиймээс би Засгийн газарт талархмаар байна. Хамгийн түрүүнд би 15-тай хүүгээ аваачиж хийлгэнэ. Яагаад гэвэл би хүүгээ битгий өвдөөсэй, хүндрээсэй, үхээсэй гэж хүсч байна. Хоёр сая том хүн вакцин хийлгэчихээд яагаад хүүхдүүдээ хамгаалахгүй байгаа юм. Эхнээсээ өвдөөд үхээд байна шүү дээ. Эднийхээ төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирж байгаад талархмаар байна” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 6 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 6 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 8 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 9 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 9 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 9 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 10 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 11 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 12 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 14 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр