Билл Гейтс хаягдалгүй цөмийн реактор байршуулах газраа сонгожээ

М.Төгөлдөр
2021/06/04

Билл Гейтс, Уоррен Баффет гэсэн дэлхийд алдартай тэрбумтнууд нь “TerraPower” ба “PacifiCorp” гэдэг цөмийн эрчим хүчний салбарт судалгаа явуулдаг компани эзэмшдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Америкийн энэ хоёр тэрбумтан өөрсдийн компаниудын судалгаан дээр үндэслэн хурдан нейтроноор ажилладаг шинэ үеийн цөмийн реактор бүтээхээр ажиллаж байгаа юм байна. Тэд шинэ цөмийн реактороо хаана байрлуулахаа сонгосон тухайгаа албан ёсоор мэдээлжээ. Шинэ цөмийн станцыг Вайоминг муж дах хуучин нүүрсний уурхайн газар байгуулахаар болсон байна.

Билл Гейтс “Natrium” гэж нэрлэсэн шинэ реакторыг дэлхийн эрчим хүчний салбар дах тоглоомын дүрмийг бүрэн өөрчилнө гэж мэдэгдсэн байна. Хоёр тэрбумтны санаачилгыг Вайоминг мужийн амбан захирагч ч дэмжиж байгаа аж. Америкийн эрчим хүчний яам шинэ реакторыг бүтээх ажилд нэмэр болгож, “TerraPower” компанид 2020 онд 80 сая доллар өгчээ. Шинэ реактор нь нийт тэрбум орчим доллароор бүтэх аж.

Энэхүү шинэ цөмийн цахилгаан станц нь хурдан нейтроноор ажилладаг реактортой, натрийн дулаан тээгчтэй, давсны уусмал бүхий эрчим хүч нөөцлөгчтэй, 500 мегаватт хүчин чадалтай байх юм байна. Хамгийн гол нь баяжуулсан уранаар ажилладаг хуучин станцуудыг бодвол агуулга багатай уран ашиглан нэг удаагийн цэнэглэлтээр ямар ч хаягдал гаргалгүйгээр 60 жил ажиллах боломжтой байх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 58 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18