"Бараат" хогийн цэгт 60 жил хуримтлагдсан хогийг дарж булшлах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ

М.Төгөлдөр
2021/06/03

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон Дархан” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Дархан сумын агаар, орчныг бохирдуулагч гол эх үүсвэрүүдийн нэг нь “Бараат хог”-ийн цэг. Түүнээс ялгарч буй утаа юм. Тэгвэл 60 жил хуримтлагдсан хур хогийг дарж булшлах ажлыг өнөөдрөөс /2021.06.03/ эхлүүллээ.
Нийт 6.2 км урттай 15 га талбайд 40-60 метрийн гүн жалганд хуримтлагдсан хогийг булж устгахад багадаа 3 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Харин аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаныхан аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хүсэлт тавин харилцан ярилцсаны үр дүнд шатахууны зардлыг нь гарган өгч уг ажлыг сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр болсон байна.

"GREEN HEAD" ХХК, "Марал тамирын гол" нөхөрлөл, "Уулс ноён" ХХК, "Ган хүдэр орд" зэрэг компаниуд болон хувь иргэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тeхникээ гарган аймаг, орон нутагтайгаа хамтран ажиллаж эхэллээ.
Бараат хогийн цэгт жилд дунджаар 50 мянга орчим тонн хог хаягдал буулгадаг байна. Харин дарж булшлах ажлыг дууссаны дараа цаашид хэн дуртай нь хогоо авч ирж хаядаг биш зөвхөн зөвшөөрөлтэй машинууд ирж хог буулгадаг, иргэд ААНБ-д хог буулгах тохиолдолд заасан цэгт хаядаг, сар бүр шороогоор дарж булшилдаг байх хэлбэрлүү шилжүүлэх юм байна. Мөн цэвэрлэсэн талбайдаа ногоон байгууламж бий болгох зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18