Долоон настай жаал аав, дүүгээ аврахын тулд 1,5 км газар сэлжээ

Б.Хонгорзул
2021/06/03

 Америкийн Флорид мужийн Жексонвилл хотод амьдардаг долоон настай жаал живж байгаа дүү, аавыгаа аврахын тулд 1,5 км газар сэлсэн тухай “ABC 11” суваг мэдээлсэн байна. Тавдугаар сарын 28-нд долоон настай Чейз Пуст, түүний дөрвөн настай дүү Эбигейл, аавынхаа хамт загасанд явсан байна. Тэд зангуугаа буулган завиа зогсоох үеэр Чейз, Эбигейль хоёр усанд сэлэхээр шийджээ. Гэтэл урсгал маш хүчтэй байсан тул дүү Эбигейль нь урсгалд автан холдож эхлэхэд аав нь аврахаар ус руу үсэрсэн ч мөн л хүчтэй урсгалыг дийлэлгүй хамт урсаж эхэлсэн байна. Ийнхүү аав нь дүүг нь алдахгүйг хичээн хамт урсах зуур Чейз нь эрэг рүү сэлсэн байна. Тэрээр хүчтэй урсгалыг сөрөг 1,5 км газар нэг цаг гаруй сэлж эрэгт хүрээд ойролцоох айлд хүрч аврагчдыг дууджээ. Аврагчид яаралтай ирж урсаж байсан Эбигейлийг аавынх нь хамт аварчээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18