Их Британийн арми 5 тэрбумаар авсан хуягтуудаас ноцтой согог илэрчээ

Б.Хонгорзул
2021/06/03

Их Британийн арми 5 тэрбум доллар худалдан авсан хуяг машинууд нь цагт 20 милээс илүү хурд авбал багийн гишүүдийн эрүүл мэндэд аюул учруулдаг ноцтой согог илэрсэн тухай “The Daily Telegraph” сонин бичсэн байна.  

Энэхүү согогоос болоод “Ajax” төслийн хүрээнд асар их зардал гаргаж бүтээгдсэн хуягт машинуудыг 2020 оны гуравдугаар сараас хойш ашиглаагүй аж. Хуягт машинуудыг цагт 20 милээс илүү хурдалж эхэлмэгц багийн гишүүдийн үе мөч хавагнаж, чих нь тасралтгүй жингэнэн дуугарч эхэлдэг байж. Үүнээс болоод эдгээр хуягтуудыг багийг 1,5 цаг тутамд шинээр сольж байх шаардлагатай болжээ. Шинэ хуягтууд хурд авах үед асар хүчтэй чичиргээ үүсдэг учраас ийм  байдал үүсэж байгааг тогтоосон байна. Мөн асар хүчтэй чичиргээнээс болоод хуягт машинуудыг явж байх үед буудлага хийх боломжгүй болж байж. Британийн армийн удирдлага үүнээс болоод яахаа мэдэхгүй мухардалд ороод байгаа юм байна.  

“Ajax” төсөл нь 2010 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийн дагуу зургаан төрлийн 589 хуягт машин үйлдвэрлэж 2019 оноос армид нийлүүлж эхэлсэн нь ийм согогтой байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18