Хятадын хакерууд Нью-Йоркийн метроны удирдлага руу халджээ

Б.Хонгорзул
2021/06/03

Нью-Йорк хотын тээврийн удирдах газрын компьютерын систем өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын эрх баригчидтай холбоотой байж болзошгүй хакеруудын дайралтад өртсөн тухай “The New York Times” сонин мэдээлсэн байна. Хакерууд нь метроны вагонуудын хөдөлгөөнийг хариуцсан системд нэвтэрч чадаагүй тул зоригчдын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж чадаагүй гэж байна. Гэхдээ хакерууд нь зам тээврийн удирдлагын 18 компьютер системийн гурвыг нь эвдэн орж хяналтаа түр тогтоож байсан аж. Иймд кибер дайралтаас учруулсан хохирлын хэмжээ харьцангуй бага байсан гэж байна.  

Сүүлийн үед хакерууд АНУ-ын томоохон дэд бүтцийн объектууд руу дайралт хийх нь олшроод байгаа. Тавдугаар сарын эхээр Оросын нутагт байрладаг гэх хакерууд шатахуун дамжуулах “Colonial Pipeline” хоолойн удирдлагад нэвтэрч бүрэн ажиллагаагүй болгон их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарсан. Үүнээс болж АНУ-ын хэмжээнд шатахууны үнэ огцом өсөж, олон муж улсад онц байдал зарлаж байсан. Гарцаагүй байдалд орсон “Colonial Pipeline” нь хакеруудад 4,4 сая доллар төлж байж ажиллагаагаа сэргээсэн.  

Тавдугаар сарын  31-нд мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “JBS” компани нь мөн л Оросын нутагт байрлалтай гэх хакеруудын дайралтад өртсөн тухайгаа мэдээлсэн.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18