Худалдаа үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган ажиллах шаардлагатай

Б.Хонгорзул
2021/06/03

Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим шуурхай хурал өнөөдөр болжээ. Цар тахлын энэ үед торгууль, шийтгэврийн арга хэмжээнээс аль болох зайлсхийх, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах, илэрч буй зөрчил дутагдлыг арилгуулах,  мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг мөн чиглэл болгожээ. Түүнчлэн ажилтан, үйлчлүүлэгчдийг халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй, удаа дараа зөрчил дутагдал гаргасан, дутагдлаа арилгуулаагүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу торгох, үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авч, нийтэд мэдээлэхийг үүрэг болголоо.


Коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунгийн тарилга нийслэл, орон нутагт хийгдэж байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллага халдвараас урьдчилан сэргийлж,  халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх нь халдварын тархалтыг бууруулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга хэмжээ юм.

Иймд иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахих, аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллахыг зөвлөж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18